Хонгконг титэм вирусын халдвараас сэрэмжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Хонгконг титэм вирусын халдвараас сэрэмжилж байна

 

Хонгконгийн удирдлагууд Өмнөд Солонгост дэгдсэн титэм вирусын (MERS) халдвараас ихэд сэрэмжилж байна. Өмнөд Солонгосоос Хонгконгод буцаж ирсэн хоёр хүнийг өнөөдөр /VI.11/ хөл хорьж, вирус илрүүлэх шинжилгээ хийжээ. Одоогоор тэдний шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Хонгконгод өмнө нь халдвар авсан байж магадгүй 31 хүнийг шинжилж үзэхэд титэм вирус илрээгүй аж.

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосоос Хятад руу зорчсон нэг эрэгтэйг Бээжинд хөл хориод байгаа аж. Мөн Макаугийн албаныхан шаардлагагүй бол Өмнөд Солонгос руу зорчихгүй байхыг иргэдэд анхааруулжээ.

 

Өмнөд Солонгост титэм вирусын халдварын улмаас есөн хүн нас барж, 122 хүн өвчлөөд буй юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж