Санал авах “Хүүхдийн ногоон карт” аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Санал авах “Хүүхдийн ногоон карт” аян өрнүүлнэ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдэд иргэд олон нийтээс санал авах “Хүүхдийн төлөө ногоон карт” 14 хоногийн аяныг энэ сарын 11-25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ. Дээрх хуулиудтай холбоотой санал хэлэх гэсэн хүмүүс оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт,  хөдөө орон нутгийн иргэд аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдэд хандах юм байна.  Мөн иргэд бичгээр болон цахим хэлбэрээр саналаа өгөх  боломжтой юм байна.

Сүүлийн хоёр жилийн дотор бусдад зодуулснаас болж 5129 хүүхэд гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 гэмтэж, 101 нас баржээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 81 хүүхэд хохирч, гурван хүүхэд нас барсан, зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, 48 хүүхэд амь насаа алдсан гэдэг эмгэнэлтэй тоо, баримтуул байна.  Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг орон даяар хэлэлцүүлэх болсон гэдгийг онцолсон юм. Дээрх хуулиуд нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн байгууллага, иргэн аж, ахуй нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийн хяналтын тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн хүүхдийг аливаа дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал болон мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нийгмийн хэм, хэмжээ хуулиар тогтоох аж.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж