БНАСАУ 300 тонноос бага хүмүүнлэгийн тусламж авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

БНАСАУ 300 тонноос бага хүмүүнлэгийн тусламж авахгүй гэв

БНАСАУ 300 тонноос бага хүмүүнлэгийн тусламж авахгүй гэв

БНАСАУ-ын эрх баригчид 300 тонноос бага хэмжээний хүмүүнлэгийн тусламж хүлээн авахгүй байхыг зөвлөсөн удирдамж гаргасан тухай Өмнөд Солонгосын “KBC” суваг өчигдөр /2019.06.07/ мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, уг захирамжийг тавдугаар сарын сүүлээр хүлээж авсан бөгөөд АНУ-ын нэгэн төрийн бус байгууллага БНАСАУ-д 25 тонн хүнсний тусламж үзүүлэх хүсэлтээ тавдугаар сарын дундуур илэрхийлсэн боловч тус улсын эрх баригчид хэмжээ нь бага гэх шалтгаанаар татгалзсан байна.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, ийм шийдвэр гарах болсон шалтгаан нь гадаадын төрийн бус байгууллагуудтай байнга харилцаатай байх нь гадаадын иргэд болон БНАСАУ-ын ажилтнуудын дунд үзэл суртлын хямрал үүсч болзошгүй гэх Пёньяны болгоомжлолтой холбоотой аж.

Дашрамд дурдахад, энэ жил тус улсад өмнө нь тохиож байгаагүй ган гачиг нүүрлэж, ард иргэдийнх нь амьжиргаагаа залгуулдаг гол салбар болох хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хүндрэл учирчээ.

Эх сурвалж: KOREA TIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж