Бразил, Аргентин нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Бразил, Аргентин нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж магадгүй

Бразил, Аргентин нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж магадгүй

Аргентин болон Бразил нэгдсэн валюттай болох боломжийг судалж байгаа тухай “Bloomberg” мэдээлжээ. Энэ тухай Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару болон тус улсын Эдийн засгийн сайд Паулу Гедес нар пүрэв гаригт /2019.06.06/ Буэнос-Айрес хотод айлчилж, Аргентины төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, энэхүү макро эдийн засгийн төслийг өмнөх хоёр Ерөнхийлөгчийн үед буюу 20 жилийн өмнөөс ярилцаж байгаа бөгөөд ингэснээр хоёр улсын байр суурийг бэхжүүлж, хүчирхэг эдийн засаг бий болгоно гэж үзэж байгаа аж.

Аргентины мөнгөн дэвсгэр песоны ханш өнгөрсөн жил гэхэд 50 орчим хувиар буурсан бол Бразилын реал ч мөн 2017 оноос хойш дөнгөж 1 хувийн өсөлттэй байгаа юм. Шинэ Валютыг Аргентины одоогийн мөнгөний нэгж болох песо, Бразилын мөнгөний нэгж болох реал хоёрыг нийлүүлэн песо реал гэж нэрлэх юм байна.

Эх сурвалж: Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж