Путин: Скрипаль манай биш, тэдний тагнуул

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Путин: Скрипаль манай биш, тэдний тагнуул

Путин: Скрипаль манай биш, тэдний тагнуул

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ивээл дор Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулган жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ удаагийн чуулган энэ сарын 5-наас 8-ны өдрүүдэд болж байгаа юм. Чуулганы гурав дахь өдөр буюу өчигдөр /2019.06.07/ Ерөнхийлөгч Путин тус чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ олон улсын болон дотоодын тулгамдсан асуудлуудын талаар өөрийн санаа бодлыг хуваалцжээ.

 Тэрбээр "Бид уналтыг даван туулсан. Одоо ОХУ-ын эдийн засаг тогтвортой хөгжлийн замдаа орсон" хэмээн өөрийн улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярихдаа онцолсон байна.

Мөн Путин өдгөө тогтворгүй байдалд байгаа Европын холбооны талаар “Орост сул дорой Европ хэрэггүй. Орос улс алт валютын нөөцийнхөө 40%-ийг еврогоор хадгалдаг бөгөөд Европын холбоо хамгийн том худалдаа эдийн засгийн түнш юм. Тиймээс бидэнд найдвартай түнш хэрэгтэй. Европын парламент Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцалж эхэлвэл Орос улс ч хоригоо цуцлахад бэлэн” хэмээн хэлжээ.

Үүний дараа Путин ОХУ болон Их Британийн харилцааны талаар ярихад сэтгүүлчид түүнээс Скрипалийн хэргийн талаар асуужээ.  2018 онд Их Британид Оросын тагнуулч асан, дараа нь Британийн тагнуулд ажиллаж байсан Сергей Скрипалийг охиных нь хамт мэдрэл саармагжуулах хүчтэй хороор хордуулсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг ОХУ үйлдсэн гэж Их Британи буруутгаснаар хоёр орны харилцаанд сэв сууж, консулуудаа харилцан татаж байсан юм. Энэ хэрэгт ОХУ ямар ч буруугүй гээд, одоо уг хэргийг дахин сөхөхгүй байхыг Их Британид уриалахын сацуу "Скрипаль манай биш тэдний тагнуул. Тэгэхээр бид биш тэд манай эсрэг тагнуул хийсэн гэсэн үг" хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалж:SPUTNIK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж