Драмын театрт “Хайрын виз”-ийг дахин нээв

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Драмын театрт “Хайрын виз”-ийг дахин нээв

Драмын театрт “Хайрын виз”-ийг дахин нээв

Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжгийг 13 жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болголоо. Орчин үеийн нийгмийн асуудлыг хөндсөн эл жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд шинэ өнгө аясаар найруулан дахин тайзнаа тавьж байна. Жүжгийн нээлтийг өчигдөр хийсэн бөгөөд өнөөдөр, маргааш тоглоно.

“Хайрын виз” жүжгийг анх 13 жилийн өмнө Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж олны хүртээл болгож байсан. Тухайн үед оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан үзэгчдийн талархлыг хүлээж байсан энэхүү жүжигт орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн бөгөөд хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг.

“Хайрын виз”-д ариун хайр сэтгэлийн явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, жинхэнэ хайраа олоход хэчнээн хэцүү саад тотгор тохиолдож буйг өгүүлэх ба гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү болон Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид дүр бүтээсэн байна.

“Хайрын виз” жүжиг /УДЭТ – 06.07-9/

Найруулагч М.Батболд

Дүрүүдэд:

  • Жаргал – Т.Сэргэлэн
  • Цэнгэл – О.Майдарравжаа
  • Сүндэр – П.Мягмарсүрэн
  • Ану​ – ​ Ц.Цэлмүүн
  • Аав – СТА М.Түвшинхүү
  • Ээж – МУГЖ Ж.Оюундарь

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж