Испани ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Испани ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө

Испанийн шигшээ баг дэлхийн цомыг эх орондоо авчирсан нь тус улсын эдийн засаг болоод спортод маш том сэргэн мандалтыг авчирч байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаагаа аваргын цом хүртсэн тэд дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг энэхүү том тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Мэдээж тэд одоо нутгийнхээ дэвжээнээс аваргын тавцанд гарахыг зорьж байгаа нь лавтай.

Испанийн спортын яамны нарийн бичгийн дарга Жайме Лиссаветзигийн хэлснээр Испани хөрш зэргэлдээ Португальтай хамтарч 2018 эсвэл 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэнэ.

Испани хамгийн сүүлд 1982 онд дэлхийн аваргыг хүлээн авч байсан түүхтэй.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ирэх арванхоёрдугаар сард 2018 оныг аль улсад өнгөрүүлэхийг олон нийтэд танилцуулах юм. 2014 онд Өмнөд Америк тивд болох учир 2018,2 022 оны аль нэг жилд нь Европ тивд дэлхийн аварга болох нь гарцаагүй. Тэр нь Испани болон Португаль хамтран зохион байгуулах тэмцээн байж болох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж