О.Баяндалай унадаг дугуйгаар аялж байна | News.MN

О.Баяндалай унадаг дугуйгаар аялж байна

О.Баяндалай унадаг дугуйгаар аялж байна

О.Баяндалай унадаг дугуйгаар аялж байна

Монгол Улсын бүх аймгийг унадаг дугуйгаар ганцаараа тойрон аялах аяллыг Баян-Өлгий аймгийн иргэн О.Баяндалай Багануур дүүргээс эхлүүллээ. Тэрбээр Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн маршрутаар нийт 2100 км замыг 21 хоногт туулаад байна.

О.Баяндалайг өчигдөр төрөлх нутаг Баян-Өлгийн төвд очих үеэр тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар хүлээн авч уулзаж, амжилт хүсчээ.

Аяллын хугацаандаа олон хүнд бэрхшээл даван туулж эр зориг, тэсвэр тэвчээр хатуужил гарган яваа О.Баяндалайгаар нутгийн ард иргэд нь бахархаж, түүнд бүх аймгийг дугуйгаар аялах зорилгод нь амжилт хүсч, нэгэн шинэ амжилтын эзэн болоход нь тус дэм болохоор шийджээ. Зорилгоо биелүүлэхээр холын замыг ганцаараа туулж яваа түүнд сэтгэлийн хандив өгөхийг хүсвэл түүний Хаан банкны 5039-508082 дансанд хандив өгөх боломжтой юм байна.

О.Баяндалай мэргэжлийн бус, энгийн дугуйтай яваа аж. Тэрбээр удахгүй Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор гэсэн чиглэлээр явж, дараагийн аймагтаа очих юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-08 202.9.42.43

Амжилт хүсье. Тэвчээртэй байж зорилгодоо хүрээрэй. Тухайн үед бэрхшээлтэй хэцүү байсан боловч сүүлд нь эргээд санахад сайхан байдаг юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж