Байт харвааны тамирчид Бельгид бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Байт харвааны тамирчид Бельгид бэлтгэл хийж байна

Байт харвааны тамирчид Бельгид бэлтгэл хийж байна

Монголын Үндэсний шигшээ багийн байт харвааны тамирчид эдгээр өдрүүдэд Бельги улсын Бруссель хотод хамтарсан бэлтгэл хийж байна. ДАШТ-ий өмнө болж буй хамтарсан бэлтгэл тавдугаар сарын 27-д эхэлсэн бөгөөд маргааш дуусна. Байт харваачдын хүлээж байгаа ДАШТ Голландын Хертагенбош хотод зургадугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд болох юм.

Байт харвааны шигшээ багийн тамирчдыг Бельгид бэлтгэл хийх зуур пара байт харвааны тамирчид Голландын Хертагенбош хотод ДАШТ-д оролцож байна.

“Бээжин 2008” Паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаагаас холимог багийн төрөлд шилдэг наймд үлдсэн амжилт үзүүлжээ.

Рекурв 70 метрийн холимог багийн харваанд А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар Польшийн багийг 5:3-аар хожсон ч ОХУ-ын багт 5:4-өөр хожигдлоо. Манай багийг хожиж, хагас шигшээд үлдсэн ОХУ-ын харваачид БНХАУ-ын багийг хожин, аваргын төлөө Италийн багтай өрсөлдөхөөр болжээ. Холимог багийн хүрэл медалийн төлөө БНСУ, БНХАУ-ын баг харвах бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж