Неймарыг буруутгасан загвар өмсөгч “там"-д амьдарч буйгаа ярьжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Неймарыг буруутгасан загвар өмсөгч “там"-д амьдарч буйгаа ярьжээ

Неймарыг буруутгасан загвар өмсөгч “там"-д амьдарч буйгаа ярьжээ

Загвар өмсөгч Нажила Триндади Бразилын шигшээ багийн тамирчин, Францын “Пари Сен Жермен” багийн хөлбөмбөгч Неймарыг өөрийг нь хүчиндсэн хэмээн мэдээлснээс хойш амьдрал нь “орвонгоороо эргэсэн” талаар ярьжээ. Өдгөө 27 настай тэрбээр "Би тамд амьдарч байна. Тэд манай гэрийг онгичин сандаачсан. Би үнэндээ хүүдээ ч анхаарал тавьж чадахгүйд хүрээд байна" хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр хүмүүс түүнийг Неймарыг гүтгэж байна хэмээн үзэж буй ч тэрбээр өөрийнх нь ярьсан бүхэн үнэн болохыг онцолсон байна. Триндади “Хэн ч надад итгэхгүй байна. Энэ нь байдлыг улам дордуулж байна. Үнэнийг хэлье. Тэр намайг хүчирхийлж, зодсон" хэмээн хэлжээ.

Загвар өмсөгч Нажила Триндади зургадугаар сарын 6-ны өдөр  “SBT” телевизээр Бразилын шигшээ багийн хөлбөмбөгч Неймар өөрийг нь хүчирхийлсэн талаар мэдээлж, шуугиан тарьсан билээ. Тэрбээр “Неймарт бэлгэвч байхгүйг мэдээд би ойртохоос татгалзсан ч тэр намайг хүчээр эзэмдсэн. Би түүнээс мөнгө салгах гэсэнгүй, шударга шүүхийг хүссэндээ ийм алхам хийхээр шийдсэн. Хэрэв би түүнээс мөнгө авахыг эрмэлзсэн бол үүнээс хавьгүй хялбар аргаар зорьсондоо хүрч болох байсан” хэмээн ярьжээ.

Тэрбээр зургадугаар сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж, Парист тавдугаар сарын 15-ны өдөр Неймар өөрийг нь хүчирхийлсэн тухай мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Buzfeed

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж