Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн явц, бусад хийж буй ажлынхаа талаар танилцууллаа.
Тэрбээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, гаднаас бонд босгох, Үндсэн хуульд ямар өөрчлөлт орох, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний үр ашиг зэрэг олон нийтий анхаарал татсан асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
С.ОТГОН