Прокуроруудын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Прокуроруудын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хүний эрх эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн хяналтыг сайжруулах, хяналт хариуцсан прокурорт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль  мөрдөгдөж эхэлснээр Прокурорын байгууллага зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Улсын хэмжээнд гарч байгаа зөрчлийн хэрэг жил ирэх бүр өсөж байна.  Тухайлбал: 2018 онд 1 сая 500 мянга орчим, 2019 оны эхний 5 сарын байдлаар 600 гаруй мянган зөрчил үйлдэгджээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэг талаас зөрчлийг илрүүлэх, шалгах эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа идэвхэжсэн, нөгөө талаас иргэдийн хууль эрх зүйн мэдлэг нэмэгдэж, зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл ихээр гаргах болсон байна. Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагын ачаалал ч нэмэгджээ.

УЕПГ-ЫН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСИЙН АХЛАХ ПРОКУРОР Л.БАДРАЛТ:

УЕПГ-ын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих прокуроруудын бүтэц орон тоо шинэчлэгдсэн. Одоо улсын хэмжээнд 66 прокурор зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Энэ зөвлөгөөн хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих прокуроруудын мэдлэг чадавхийг дээшлүүлэх, хоёрдугаарт Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлж холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх, прокурорын хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой зөвлөгөөн болж байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Ч.БАТЗОРИГ:

Нэгдсэн зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас оролцож байна. Манай орон нутагт ихэвчлэн байгаль орчны эсрэг болон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчлүүд их хэмжээгээр гарч байна. Урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгах, заавар зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна. Зөвлөгөөнөөс хууль хэрэглээний талаар нэг ойлголтод хүрэх мөн эрх бүхий байгууллагад ямар чиглэл өгөх вэ зэрэг асуудлаар тодорхой мэдээллүүдийг авч байна.

 

ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Ч.СЭЛЭНГЭ:

Прокурорын байгууллага зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Орхон аймгийн Прокурорын газраас 285 эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. 2019 оны 1-р улирлын байдлаар манай аймагт 14522 зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Манай аймагт гарч байгаа нийт зөрчлийн дийлэнх хувийг буюу 85 орчим хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчих зөрчил, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийн хэрэг, 20 гаруй хувийг олон нийтийн газар танхайрах зөрчил эзэлж байна.

УЕПГ-ЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж