Ө.Энхтүвшин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов | News.MN

Ө.Энхтүвшин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов

Ө.Энхтүвшин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов

Ө.Энхтүвшин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 23 дахь удаагаа зохиогдож буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна.

Санкт-Петербург хотын Амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Беглов “Тогтвортой хөгжлийг бий болгох нь” сэдэв дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтын хуралдааныг нээж үг хэлэв. Тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Евразийн эдийн засгийн комиссын Удирдах зөвлөлийн дарга Тигран Саркисян, Бүгд Найрамдах Молдав Улсын Ерөнхийлөгч Игорь Додон, ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга бөгөөд Сангийн сайд А.Г.Силуанов, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Нгуен Ван Бинь нар хүндэт зочноор оролцон үг хэлж, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа тус тус илэрхийллээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь дэлхий дахин, бүс нутаг болон хөгжиж буй улс орнуудын өмнө тулгамдаж буй эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээрх сорилтуудыг шийдвэрлэх чухал талбар болон хөгжиж байгааг сайшаан тэмдэглэв. Хоёр том улс, хоёр тивийг холбох боломжтой газарзүйн байрлалаа оновчтой ашиглах зорилгоор Монгол Улс өөрийн “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагаа, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитинтэй уулзаж, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болон ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад монголын талын төлөөлөгчид оролцох талаар ярилцав. Мөн хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон болно.

Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга бөгөөд Сангийн сайд А.Г.Силуановтой уулзаж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан амжилттай болсныг дурдаад хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар ярилцав.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

852456 2019-06-07 49.0.212.4

Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр тэр том супер гүрний лидерүүдийн дунд Өгөөмөр захын эзэн давхиж явахдаа яадаг байнаа

Avatar

Zochin 2019-06-07 103.229.120.216

100 terbum ruble ogoogyi yu

Avatar

zochin 2019-06-07 64.119.25.71

asuudal shiidej chaddaggvi booronhii hvn bna lee

Avatar

654987 2019-06-07 49.0.212.4

Энхтүвшингийн сонгуулийн шоу

Avatar

Зочин 2019-06-07 99.241.52.203

ene erguu tend uhsen acaa hiij suuhahvdee. onigoo bolool irj baigaa sdhe.

Avatar

mnbab 2019-06-07 202.9.43.220

shar ovgon zailaasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж