Путин: D-Day ажиллагааны ойд уригдаагүйдээ гомдохгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Путин: D-Day ажиллагааны ойд уригдаагүйдээ гомдохгүй

Путин: D-Day ажиллагааны ойд уригдаагүйдээ гомдохгүй

Дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүд өчигдөр /2019.06.06/ Баруун Европыг Нацист Германаас чөлөөлөх “D-Day” ажиллагааны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Энэ удаагийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уригдаагүй юм. Гэсэн ч тэрбээр арга хэмжээнд уригдаагүй нь нэг их ач холбогдол өгөх асуудал биш хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. “Манай улс ч бас ойн арга хэмжээнүүддээ хүн бүрийг уриад байдаггүй шүү дээ. Тэгээд ч би энд хангалттай их ажилтай байна. заавал намайг хаа сайгүй урих ёстой гэж үү” хэмээн хариу өгсөн байна.

Одоогоос 75 жилийн өмнө буюу 1944 оны зургадугаар сарын 6-ны шөнө Британиас холбоотны цэргүүд Францын Нормандын эрэгт бууж, Баруун Европыг Нацист Германаас чөлөөлөх ажиллагаа эхэлж байсан түүхтэй. ОХУ-ын зүгээс уг ажиллагааг тийм ч их нөлөө үзүүлээгүй гэж үздэг бөгөөд ОХУ-ын үүргийг дутуу үнэлдэг хэмээн шүүмжилсээр ирсэн.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж