Ж.Ганбаатар ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа | News.MN

Ж.Ганбаатар ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Ж.Ганбаатар ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр /2019.06.07/ Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нил Сейкэрийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд суурин төлөөлөгч Нил Сейкэр Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдсонтой нь холбогдуулан ажлын уулзалт хийхээр төлөвлөсөн хүрээндээ уулзаж буйг тэмдэглээд Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр энэ үеэрээ хөтөлбөр эдийн засагт эерэг өөрчлөлт бий болгож байгааг дурьдаад, цаашдаа гарч болзошгүй хүндрэл, эрсдэлийг зөв бодлогоор даван туулах талаар санал бодлоо илэрхийллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хөтөлбөрийн хэрэгжилт эдийн засагт нааштай өөрчлөлт авчирч буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, цаашид учирч болох хүндрэлтэй асуудалд анхаарч ажиллана хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-07 64.119.25.150

Монголын банкуудыг шалгах асуудлыг зөвшөөрч болохгүй. Монгол Улсын дотоод асуудал. Монгол банк л өөрсдөө шалгах эрхтэй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж