Алдрын танхим дахь Justin Timberlake

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Алдрын танхим дахь Justin Timberlake

Алдрын танхим дахь Justin Timberlake

Songwriters Hall of Fame буюу Дуу Зохиогчдын Алдрын Танхимаас энэ жил попын ханхүү гэгддэг Justin Timberlake-ийн нэрийг танхимдаа мөнхлөхөөр шийджээ. Зургаан сарын 13-нд Нью-Йорк хотноо тус байгууллагын 50 жилийн ойн арга хэмжээн дээр Justin Timberlake-ийг “Contemporary Icon Award”-аар шагнахаар болсон байна.

Тус байгууллага нь өөрсдийн зохиосон дуугаараа дэлхийн дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг нэрлэж, алдаршуулдаг байгууллага юм. Харин Contemporary Icon Award-ийг 2015 онд санаачилж, Lady Gaga тус шагналыг анх удаа хүртэж байжээ.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж