Сөүлд “Хэн удаан унтах вэ” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Сөүлд “Хэн удаан унтах вэ” тэмцээн болно

Сөүлд “Хэн удаан унтах вэ” тэмцээн болно

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 23-нд “Хэн удаан унтах вэ” нэртэй сонирхолтой тэмцээн зохион байгуулагдах юм байна.

Түрүүлсэн хүнд 500 мянган воны шагналтай бөгөөд дараагийн хоёр байранд эмчилгээний дэр бэлэглэх ажээ. Уг тэмцээний бүртгэл тавдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 10-ны хооронд болох ба эхний шатны шалгаруулалт энэ сарын 13-нд болох юм байна.

Хамгийн удаан унтсан хүн тэмцээний ялагчаар тодрох бөгөөд өнгөрсөн жил л гэхэд уг тэмцээнд 8,500 орчим хүн бүртгүүлж байсан гэнэ.

БНСУ-нь Азидаа хамгийн урт ажлын цагтай улсуудын нэгээр нэрлэгддэг төдийгүй оюутан сурагчид ч шалгалтаа амжилттай давахын тулд нойроо хумслан хичээлээ давтдаг нь хүмүүсийг нойргүйдэл, цаашлаад маш олон сөрөг нөлөөг дагуулдаг юм. Тиймээс энэхүү тэмцээний зорилго нь маш их ачаалалтай ажиллаж, хичээллэсэн хүмүүсийг түр ч гэсэн тэр их ачааллаас нь хөнгөлөх юм гэж зохион байгуулагчид нь тайлбарлажээ.

 Эх сурвалж:GLOBALTIMES.CN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж