Дэвшилтэт технологийн эх орноор хийсэн аялал
Гэр ахуйн цахилгаан бараа сонгохдоо бид хамгийн түрүүнд: чанар, хэрэглэхэд тохиромжтой байдал, хэмнэлт мөн мэдээж үнэ гэсэн үзүүлэлтэнд анхаарлаа хандуулдаг билээ. Эдгээр давуу талууд дээр LG Electronics нь инновацийн технологиуд болон дизайныг нэмж өгсөн байна. Сөүл дэх LG-ийн төв оффист байрлах LG Home Appliances & Air Solution Company хэлтэс нь бүх төрлийн гэр ахуйн барааны үйлдвэрлэлийг хариуцдаг ба Казахстан улсын сэтгүүлч, блогерууд шинэхэн бүтээгдэхүүнүүд болон хамгийн сүүлийн үеийн технологиудтай танилцсан байна.
Өмнөд Солонгос Улстай танилцах аялал маань Сөүлийн хамгийн халуун дулаан уур амьсгалтай газар болох Moon Guest House-с эхэлсэн. Сэтгүүлч, блогеруудад улсынхаа уламжлалын талаар ярьж өгсөн төдийгүй цайны ёслолд оролцох мөн үндэсний хувцас өмсөж үзэх боломж олгожээ. “Таван орд”-ны хамгийн сайхан нь болох Кенбоккун Ордноор зочилсон нь мөн Солонгосын сүмийн хоолны амталгаанд оролцсон нь тун сонирхолтой байлаа.
Хэвлэлийн хурлын оролцогчид маань LG Electronics-ийн төв оффист хэлтсийн дарга нартай мөн LG Home Appliances & Air Solution Company-ийн топ удирдлагуудтай ярилцсан байна. Компанийн цаашдын төлөвлөгөөнд гэр ахуйн цахилгаан барааны ухаалаг үйлдлийн системийг өргөжүүлэн “ухаалаг гэр” нэгдсэн экосистем нэвтрүүлэх ажлууд багтаж байгаа юм.
2018 онд LG Home Appliances & Air Solution-ийн бүтээгдэхүүний нийт борлуулалт нь $17,17 тэрбум ам долларт хүрч, LG Electronics-ийн жилийн нийт борлуулалтын 32%-ийг бүрдүүлсэн байна.
Сэтгүүлчид маань LG Best Shop – компанийн бүх техник, бүтээгдэхүүнүүдийг зардаг сүлжээ дэлгүүрээр зочиллоо. LG-ийн шинэ, сонирхолтой бүтээгдэхүүнүүдийн нэг нь индүү, хатаагч, уурын мөн хими цэвэрлэгээг хүртэл орлох LG Styler хувцас арчлах уурын систем юм. Хөдөлгөөнт өлгүүртэй хосолсон халуун, чийглэг агаарын урсгал нь жижиг үрчлээг ч тэнийлгэж, хувцас хатааж, тоос арилгана, хамгийн гол нь гадны үнэр, харшил үүсгэгч бичил биетүүдийг устгах чадвартай юм. NeoChef богино долгионы зуухны гол онцлог нь бактерийн эсрэг ба хялбархан цэвэрлэгдэх гадаргуу юм. Энэ бол инвертор зуух юм тиймээс хоол нь бусад богино долгионы зууханд хийснээс илүү жигд, хурдан болдог байна. Бас нэг чухал шийдэл – шилэн тавган суурь нь 6 ширхэг эргэдэг суурьтай тул 2кг хүртэл жинтэй хүнс даах чадвартай. LG компани NeoChef-ийг шарах шүүгээг мөн нүүрсэн дээр шарах үйлдлийг ч орлож чадна хэмээн баталж байгаа юм.
Жинхэнэ гоо сайхныг таашаагч, LG Electronics-ийн шүтэн бишрэгчдэд зориулан компани нь LG SIGNATURE дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Энэхүү гэр ахуйн цахилгаан бараа нь өөртөө уран дизайн, онцгой чанар, тав тух мөн мэдээж төгс гэрт зориулагдсан LG-ийн бүх технологийн ололтуудыг багтаасан юм. “Хамгийн шилдэг мэргэжилтнүүд LG SIGNATURE-ийн бүтээгдэхүүн бүр дээр ажиллаж, деталь болгоныг төгс хийсэн” хэмээн компанийн төлөөлөгч тодруулсан байна.
Уг дээд зэрэглэлийн брэндэд хос хүрд бүхий нэг доор 2 угаалгын горимоор угаадаг TwinWash угаалгын машин, автоматаар хаалга нь онгойдог InstaView Door-in-Door хөргөгч, иж бүрэн уур амьсгал бүрдүүлсэн агааржуулагч, “ханан дахь зураг” хийц-загварын хамгийн нимгэн W серийн LG SIGNATURE OLED TV зурагт тус тус орж байна.
Шүдний ооноос орчин үейин техник хүртэл
LG компанийн түүх 1947 оноос эхэлсэн, 1 дүгээр сарын 5-ны өдөр солонгосын бизнесмэн Ку Ин Хай нь Lucky хэмээх барааны тэмдэгтэй шүдний сойз, шүдний оо үйлдвэрлэх Lak Chemical Co компанийг үүсгэн байгуулжээ. Аажмаар компани нь бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг баяжуулж, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн ариун цэврийн бараа болон химийн бодис үйлдвэрлэж эхэлжээ.
Lak Chemical Co компанийн хөгжлийн шинэ үе шат нь 1958 оноос эхэлжээ. 10 дугаар сарын 01-ний өдөр GoldStar компани үүсгэн байгуулагдсан ба 1959 он гэхэд Солонгосын зах зээлд анхны транзистор радио хүлээн авагчийг танилцуулсан байна. Цаашид бүр ч их … 1960 онд цахилгаан сэнс, 1965 онд хөргөгч, 1966 онд хар цагаан зурагт, 1968 онд угаалгын машин, 1969 онд агааржуулагч, 1970 онд автомат суурин утас, 1973 онд солонгосын анхны хуурцаг тоглуулагчийг тус тус гаргажээ. 1974 онд дахин шинэчлэлт хийн Lucky Chemicals Ind төрсөн байна, харин GoldStar зэрэг охин компаниудаа өөртөө багтаасан корпораци маань өөрөө Lucky Group хэмээн нэрлэгдэх болсон юм. Корпораци нь өргөжин тэлж, хөгжиж мөн шинэ технологиудад хөрөнгө оруулалт хийсээр байсан. Ингэснээр 1975 онд Гуми хотод өнгөт зурагтын үйлдвэр нээгджээ.
1980 оноос эхлэн компани нь олон улсын зах зээлийг идэвхтэй судалж мөн шинэ бүтээгдэхүүнүүдийг хийж эхэлжээ. 1982 онд Алабама мужид зурагтын үйлдвэрлэл эхлүүлж, 1986 онд Германд дүрс, дуу бичлэгийн тоглуулагчийн үйлдвэр нээж, түүний дараагаар Египет, Их Британи, Индонези зэрэг улсуудад үйлдвэрлэлийн бүрэн хүч бий болгосон байна.
Компанийн хөгжлийн хувьд бас нэгэн чухал цаг үе бол 1995 он юм. Яг тэр үед удирдлагууд бүтцийн өөрчлөлт хийн Lucky Group, GoldStar болон 50 орчим аж ахуйн нэгжийг LG брэнд нэрийн дор нэгтгэх шийдвэр гаргажээ, харин GoldStar компани нь LG Electronics болсон байна. Өөрийн 61 жилийн түүхийн хугацаанд LG компани нь Өмнөд Солонгос улсад хамгийн анх зурагт, агааржуулагч болон угаалгын машин, харин 2014 онд дэлхийд анхны OLED 4K зурагт гаргажээ.
LG Electronics-ийн төв офис Сөүл хотод байрладаг. Дэлхий даяар 125 салбарт нийт 70,000 гаруй хүн ажиллаж байна.
LG SIGNATURE-т маш тав тухтай инновацийн шийдлүүд нэвтэрсэн байгаа. Жишээлбэл: TwinWash угаалгын машины хаалган дээрх мэдрэгчтэй дугуй гадаргууг хаатаасан шилээр хийсэн байна. TrueSteam уурын тусгай үйлдэл нь бүх төрлийн даавуунаас харшил үүсгэгч бичил биетүүдийг үр дүнтэйгээр устгадаг. Тасрашгүй уурын хангамжийн ачаар угаалгын машины хүрдэнд 50-60˚С температур тогтмол барьдаг бөгөөд энэ нь 99% хүртэл харшил хөдөлгөгч зүйлүүд болон амьтны үс, ургамлын тоосонцор зэргийг хүртэл устгана. Угаалгын нийт хугацаа нь ердөө 20 минут үргэлжилдэг.
W серийн OLED TV нь 2,57мм бүхий дэлхийн хамгийн нимгэн дэлгэцтэй зурагт юм, түүнийг тусгай соронзоор хананд суурилуулна. Door-in-Door хөргөгчний нэмэлт хаалга нь толин бүрхүүлтэй шилээр хийгдсэн. Хэрэв шилэн хаалган дээр 2 удаа тогшвол хөргөгчний дотор талд гэрэл асаж тавиурууд дээрх зүйлс харагдах болно. Эрчим хүч хэмнэхийн тулд хөргөгчний 2 хаалганд бидний хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ байршуулах зориулалттай тавиурууд суурилуулж өгсөн.
Халуун дулаан уур амьсгалын цогц LG SIGNATURE комплекс нь өрөөний агаарыг цэвэршүүлж, чийгшүүлж, ионжуулан мөн агаарын бүтцийн нарийвчилсан шинжилгээг хийдэг байна.
LG SIGNATURE-ийг LG SmartThinQ тусгай аппликейшн ашиглан “ухаалаг гэр” системд нэгтгэн удирдаж болно.
Хэрэглэгчдийг маань илүү олон сонирхолтой шийдлүүд хүлээж байгаа, тухайлбал 2019 оны хиймэл оюун ухаантай ба шинэ үеийн AI DD шууд хөтөч бүхий хувьсгал хийсэн “ухаалаг” угаалгын машинууд юм. TurboWash360 хэмээх боловсронгуй технологийн ачаар нэг угаалгын мөчлөг нь ердөө 39 минут байх ба үүгээрээ бүхэл бүтэн 20 минут, эрчим хүч болон ус хэмнэж байгаа юм. Үүний зэрэгцээ угаалгын машин нь өөрөө даавууны төрөл болон жинг үнэн зөв тодорхойлж тэдгээрт зориулж горимыг автоматаар тохируулан угааснаар хамгийн нандин материалтай хувцас, эд зүйлс ч чанараа алдахгүй.
“LG Electronics Home Appliances & Air Solution компани нь ойрын хугацаанд Дундад Азийн зах зээлд шинэ төрлийн хиймэл оюун ухаан бүхий угаалгын машинаа танилцуулах болно. Шинэ үеийн шууд хөтчийн ачаар бид дуу чимээ болон чичиргээний түвшинг багасгаж, хүрдийн эзлэхүүн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ угаалгын машинуудын хэмжээг хэвээр нь хадгалж үлдсэн билээ. Хэрэглэгчид маань бидний шинэхэн бүтээлийг өндрөөр үнэлнэ гэдэгт би итгэлтэй байна.” – хэмээн LG Electronics Home Appliances & Air Solution компанийн ТУХН-ийн орнуудын угаалгын машины борлуулат, маркетингийн газрын дарга Сунмин Пак тэмдэглэв.
BAF (Астматай тэмцэх Британий сан)-аас LG TwinWash угаалгын машинд гэрчилгээ гардуулжээ – энэ нь тус угаалгын машиныг харшил болон астмагаас болж зовж шаналж байгаа хүмүүсд зөвлөх нь үнэхээрийн зүйтэй хэрэг болохыг гэрчилж байгаа юм, түүнчлэн хүүхдийн хувцас угаахад мөн нэн тохиромжтой.
2014 оны 11 дүгээр сард LG компани нь 160 гаруй улсад 8 секунд тутамд нэг угаалгын машин зарснаараа дэлхийн зах зээлд шинэ рекорд тогтоож байсан. Хэвлэлийн хурлын оролцогчид маань Чангвон хот дахь дэвшилтэт технологийн үйлдвэрт үүний талаар олж мэджээ. Сэтгүүлчид, блогерууд маань техникийн үйлдвэрлэл болон угсралтын процессыг харсан юм. Тус аж ахуйн нэгж маань өөрсдийн бүтээгдэхүүнийг дэлхийн 170 оронд экспортолдог байна. Хэдэн сохирхолтой баримт дэлгэе: угаалгын машины үйлдвэрээс нэг өдөрт 2,5 мянган бүтээгдэхүүн гардаг байна, 1 цагийн дотор 300 ширхэг эд анги цуглуулж 10 секунд тутамд нэг угаалгын машиныг угсарч бэлэн болдог байна. Хөргөгч угсрахад арай илүү хугацаа буюу 2 цаг 30 минут зарцуулагдана, гэсэн хэдий ч үйлдвэрээс 16 секунд тутамд бэлэн болсон хөргөгч гардаг. Нэг шугаман дээр зэрэг 2 загвар угсрагддаг байна. Нэг өдрийн дотор ойролцоогоор 2 мянган бүтээгдэхүүн гаргадаг байна.
Хэвлэлийн хурлын оролцогчид маань Өмнөд Солонгос улсын ёс заншилтай танилцаж LG Electronics-той хамт орчин үеийн технологийн ертөнцөөр сонирхолтой аялал хийсэн ба хамгийн гол нь том корпорацийн Life’s Good! уриан дор өдөр бүр явагддаг арын ажилтай танилцсан юм.
Холбоотой мэдээ