Путин, Трамп нар энэ сард Японд уулзана

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Путин, Трамп нар энэ сард Японд уулзана

Путин, Трамп нар энэ сард Японд уулзана

Кремлийн ордноос Баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ сарын сүүлээр Японы Осака хотноо болох “Их 20″-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах боломжтой талаар мэдээлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэ үеэр хоёр орны удирдагч уулзах боломж бий" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

"The Daily Mail"-д мэдээлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллентэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгч Трамптай уулзах ойрын хугацаа бол Японд болох "Их 20″ дээд хэмжээний уулзалт" хэмээн хэлжээ.

Хоёр орны удирдагчид өнгөрсөн 2018 оны долдугаар сард Финландын нийслэл Хельсинк хотноо уулзсан билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-д хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж, Иран болон Венесуэлийн асуудлаар хэлэлцжээ.

Эх сурвалж: Reuters, Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж