2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 36,565,650 төгрөгийн үнийн дүн бүхий 155,809 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER+12.5%) болон "Монгол савхи" ХК (UYN+9.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-4.31%) болон "Мик холдинг ХК (MIK-3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.65 хувиар буурч, 19566.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,342,470,955,341 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ