“Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал болов

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

“Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал болов

“Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран анх удаа зохион байгуулсан “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр амжилттай хуралдаж өнөөдөр өндөрлөв. Тус хуралд Европын Зөвлөлийн Венецийн комисс болон Европ, Ази тивийн нийт 14 улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн хурлаар  олон улсын Үндсэн хуулийн шүүгчид “Хууль тогтоох байгууллага ба Үндсэн хуулийн шүүх” “Гүйцэтгэх засаглал ба Үндсэн хуулийн шүүх”, “Шүүх засаглал ба Үндсэн хуулийн шүүх”   сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Үндсэн хуулийн шүүхүүд нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудын Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээг хамгаалахын зэрэгцээ төрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, төрийн болон нийгэм, улс төрийн тогтвортой, тайван байдлын баталгаа болж, улс орныхоо Үндсэн хуульт ёсны манаанд найдвартай зогсож, Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хамгаалж буйг олон улсын Үндсэн хуулийн шүүгчид илтгэлүүддээ цохон тэмдэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр олон улсын хурлын ажиллагааг дүгнэж хэлэхдээ, хуралд оролцогч орнуудад Үндсэн хуулийн  хяналтын түүхийн явцад ямар тулгамдсан асуудлууд гарч, тэдгээрийг хэрхэн шийдэж байв мөн одоо ямар асуудалтай тулгараад байгаа талаар харилцан ярилцаж санал солилцлоо. Мөн Үндсэн хуулийн шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдах, заналхийлэх байдлын үед ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа.

Бидэнд тулгарч буй асуудалд нийтлэг шинж байна. Засаглалын эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэр алдагдаж эрх мэдэл дөвийх хандлага байна. Үүнийг засч тэнцвэрийг хадгалах чиглэлээр  хууль тогтоомжид өөрчлөлт оруулах  ялангуяа эрх мэдлийн хуваарилалттай холбоотой  Үндсэн хуулийн заалтуудыг агуулгаар нь тодорхой тайлбарлаж зохих шийдвэр гаргах шаардлага байгааг  олон улсын Үндсэн хуулийн шүүгчид   тэмдэглэж байв” гэснийг онцоллоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж