Реппер Канье Уэстийн нэрийн пүүзийг авахаар 7 хоног дугаарлажээ | News.MN

Реппер Канье Уэстийн нэрийн пүүзийг авахаар 7 хоног дугаарлажээ

Реппер Канье Уэстийн нэрийн пүүзийг авахаар 7 хоног дугаарлажээ

Реппер Канье Уэстийн нэрийн пүүзийг авахаар 7 хоног дугаарлажээ

Америкийн реппер Канье Уэст 2015 онд өөрийн нэрийн “Yeezy” нэртэй пүүзний брэндийг худалдаанд гаргасан билээ. Түүний гаргасан шинэхэн загварын пүүзнүүд нь өмсөхөд хөлд маш эвтэйхэн  байдаг нь олон хүний таашаалд нийцдэг ба анхны загварууд нь худалдаанд гараад ердөө 10 минутын дараа л зарагдаж дуусч байсан юм.

Тэрбээр саяхан цулгуй хар өнгийн “Yeezy 350 V2” загварын пүүзээ худалдаанд гаргасан бөгөөд Австралийн Мельбурн, Сидней хотуудад шинэ загварын пүүзийг худалдан авах гэсэн хүмүүс 500 метр урт дараалал үүсгэн зогсчээ. Зарим хүмүүс бүр долоо хонож байгаа талаараа ч ярьсан байна.

“Yeezy” алдарт репперийн хоч бөгөөд түүний шинээр цөөн тоогоор гаргасан пүүзний үнэ 340 австрали доллар аж. Пүүзийг худалдаанд гаргана гэж мэдэгдсэн өдрөөс эхлэн хүмүүс дугаарлаж эхэлжээ. Зарим хүмүүс дэлгүүрийн гадна майхан барьж хоноглож байгаа бол зарим сөдөн куртик өмсөн ороолт зүүсэн харагдана. Мөн олон хүмүүс дугаарлах болсноор элдэв зөрчил маргаан гарахаас сэргийлж цагдаа нар зохицуулалт хийж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: www.thescottishsun.co.uk

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-07 202.131.231.222

ЭРГҮҮ ХАР ТҮЛЭЭНҮҮД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж