85 өвчтөний аминд хүрсэн сувилагч бүх насаараа хоригдоно | News.MN

85 өвчтөний аминд хүрсэн сувилагч бүх насаараа хоригдоно

85 өвчтөний аминд хүрсэн сувилагч бүх насаараа хоригдоно

85 өвчтөний аминд хүрсэн сувилагч бүх насаараа хоригдоно

ХБНГУ-ын Олденбург хотод сувилагчаар ажиллаж байх хугацаандаа асарч байсан 85 өвчтөнийхөө аминд хүрсэн сувилагч өнгөрөгч Пүрэв гаригт /2019.06.06/ дахин бүх насаараа хорих ял авлаа.

Өдгөө 42 настай Нилс Хөгэл 2000-2005 оны хооронд сувилагчаар ажиллаж байх хугацаандаа үйлдсэн байж болзошгүй нийт 100 аллагын хэрэгт сэжиглэгдээд байсан бөгөөд 85 хүний аминд хүрсэн нь тогтоогдон бусад 15 хэрэг нь нотлох баримтгүй тул шүүхээс хэргийг цуцалжээ.

Тэрбээр өмнө нь хоёр аллагын хэрэгт буруутгагдан бүх насаараа хорих ял сонссон бөгөөд энэ удаа дахин бүх насаараа хорих ял авч байгаа нь онцгой тохиолдол юм.

Хэдий ХБНГУ-ын шүүхийн системд дахин ял оноох тогтолцоо байдаггүй ч шүүгч Бюрман энэ тохиолдлыг онцгой хэрэг гэж авч үзээд, дээд ял авсан аливаа этгээд хуулийн дагуу 15 жилийн ял эдлээд батлан даалтаар гарах боломжтой байдаг ч энэ боломжийг түүнд олгохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хөгэл өвчтөнүүдийг эм тарианы тусламжтай зохиомлоор зүрхний дутагдалд оруулан дахин амилуулдаг байсан бөгөөд гэмт үйлдэл нь баригдах хүртэл түүнийг ажлын хамт олон нь “Амь аврагч Рэмбо” гэж цоллон, бусдын амыг авардаг баатар мэт жүжиглэдэг байжээ.

Одоогоор ХБНГУ-ын шүүхэд Хөгэл болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн өршөөл, цагаатгалын хүсэлт илгээгээгүй байна. Прокуророос мэдээлснээр Хөгэлийн хөнөөсөн хохирогчдын ихэнх нь нөхөн сэргээх эмчилгээнд орж бие нь сайжирч байсан өвчтөнүүд байсан гэж мэдэгджээ.

Б.ЦОГТСАЙХАН
Эх Сурвалж: FOXNEWS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж