Засгийн газрын гишүүд 10 сая ам.долларын асуудалд холбогдоогүй

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Засгийн газрын гишүүд 10 сая ам.долларын асуудалд холбогдоогүй

БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдэд 10 сая ам.доллар авлига болгон өгсөн байж болзошгүй талаар албан бус мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нараас дараах тодруулгыг авлаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдээс 10 сая ам.доллартай холбоотой асуудал байхгүй. Тийм зүйл байхгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан хэлж байгаа. Энэ бол цуу үг. Хоёрдугаарт, 1.2 сая еврогийн асуудал бол дэд сайд  асан О.Эрдэнэбулган гэдэг хүнтэй холбоотой. Өнөөдрийн Засгийн газартай огт холбоогүй. Үүнийг АН болон тухайн үеийн Засгийн газар тайлбарлах ёстой. Холбогдох материалууд нь ирсэн.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 10 сая ам.доллартай холбоотой асуудал хамгийн анх нэг сонинд гарсан. Энэ талаар АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй. Тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт, хаа хамаагүй юм ярьчихдаг, ярьсан зүйлийг нь шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэж байна гээд ирдэггүй. Худлаа тараасан мэдээлэл болгоны төлөө шуугих утгагүй байна. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх нь улстөрчдөд, тэр дундаа нэг номерт явж байсан хүмүүс дээр байх ёстой. Тэдний хэвлэлээр л ийм баримтгүй мэдээлэл цацагддаг шүү. Үнэхээр асуудал ярьсан бол үнэн мөнийг нотлох хэрэгтэй. Тэр 10 сая ам.доллартай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад хэн ч тавиагүй. Тэрийг гаргаж тавьсан хэвлэлийнхэн хуулийн байгууллагад ирээгүй ирэх ч үгүй байх. Цаанаа эзэнтэй хүмүүс.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж