Наран групп 30 жилийн ойн босгон дээрээ “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO9001:2015 Олон улсын стандартыг хэрэгжүүлж эхэллээ. Наран групп худалдаа болон нийтийн хоолны үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээллийн салбарт нийт 13 охин компани, 970 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ISO 9001 стандарт нь дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулан удирдах удирдлагын арга зүй бөгөөд чанарын байнгын сайжруулалтын үйл явцын хөдөлгөх түлхүүр. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй сайжрах давуу талтай. Бид ISO 9001 стандартыг хэрэгжүүлж хэрэглэгчийн шаардлагыг зөвөөр тодорхойлж, түүнд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Сайн байгууллага чанарыг ойлгодог, харин шилдэг байгууллага түүнийг хэрэгжүүлдэг.
НАРАН ТАНЫ ХАМГИЙН САЙН СОНГОЛТ