Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлөөс хуульчдын мэргэжлийн шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах тухай мэдээлэл хийлээ.
Уг шалгалтын бүртгэлийг өнөөдрийн /2019.06.07/ 13:00 цагаас ирэх долдугаар сарын 21-ны өдрийн 00:00 цагийн хооронд https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар авах юм.
Харин наймдугаар сарын 21-ний өдөр 200 асуултаас бүрдсэн сорилгын шалгалт явагдах ба 200 минут үргэлжилнэ. Сорилгын шалгалтыг тусгай машинаар засах ба Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар, эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв гэсэн агуулгатай.
Үлдсэн өдрүүдэд/наймдугаар сарын 22, 23/ бодлогын шалгалт авна. Үүнд
- Захиргааны хэргийн эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй
- Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй
- Иргэний эрх зүй, иргэний шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн салбарын хүрээнд агуулгатай гурван даалгавар, 150 минутын хугацаанд үргэлжилнэ.
-Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөхийн тулд ямар шаардлага хангасан байх вэ?-
- Хууль зүйн магадлан итгэмжлэгдсэн Их дээд сургуулийн бакалаврын зэргийг эзэмшсэн байх
- Хоёроос доошгүй жил хуульчийн мэргэжлийн дадлагыг хийсэн байх
шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах
улсын их хурлын гишүүний зөвлөх болон туслах
төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн асуудал хариуцсан ажилтан
хууль зүйн сургуулийн багш, туслах багш
өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэх зэргийн аль нэгийг биелүүлсэн байх шаардлагатай.
Нэмж хэлэхэд 100 гаруй сорилго, 26 бодлого бүхий шалгалтын жишиг ном Хууль зүйн хүрээлэнгийн номын санд 2019 оны зургаадугаар сар 17-ноос худалдаалагдах юм байна.
Б. НОМИНЧИМЭГ
Холбоотой мэдээ