Facebook крипто валют хэрэглээндээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Facebook крипто валют хэрэглээндээ нэвтрүүлнэ

Facebook крипто валют хэрэглээндээ нэвтрүүлнэ

Сошиал ертөнцийн хамгийн том сүлжээ Facebook компани ямар ч шимтгэлгүйгээр хадгалах, шилжүүлэх боломжтой Libra нэртэй цахим валютыг хөгжүүлж байна.

Тухайн цахим валют нь зөвхөн Facebook бус WhatsApp,Instagram зэрэг бусад платформуудад ашиглагдах ба цаашлаад тухайн орон нутгийн валютад хөрвөн АТМ-ээс шууд гар дээрээ авах боломжтой юм. Мөн идэвхжүүлэлтэд ажилласан ажилчид цалингаа мөнгөн тэмдэгтээр болон цахим валютаар авах боломжтой юм.

Facebook одоогоор ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Цахим валютын үйл ажиллагааг хянах зорилгоор санхүүгийн институт болон технологийн шилдгүүдийг нэгтгэсэн бие даасан фирм байгуулахаар төлөвлөөд байгаа боловч одоогийн байдлаар оролцох компаниудын нэр тодроогүй байна.

Facebook компанийн удирдлагууд Gemini платформын крипто валютын борлуулалтыг хариуцдаг Winklevoss twins компанитай холбоо барьсан гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Wrinklesvoss-ийн ах дүүс буюу Тайлор, Камерун нар 2004 онд Facebook компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукербергийг санаа хулгайлсан гэж шүүхдэн 65 сая ам.доллар авч байсан удаатай.

Б.ЦОГТСАЙХАН
Эх Сурвалж: Foxbusiness

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж