"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө" | News.MN

"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө"

"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө"

"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн зарим багш сурагчдаа улсын шалгалтад бэлдүүлэх нэрээр төлбөртэй давтлага өгч, хүүхэд бүрээс 1000-2000 төгрөгийн хураамж авч байна. Давтлагад суугаагүй сурагчийг тухайн хичээлийнх нь дүнгээр “боосон" гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Иймд багш нар сурагчдад төлбөртэй давтлага өгөхийг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрсөн эсэхийг Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.


-Ерөнхий боловсролын сургуулийн багш  сурагчдадаа  төлбөртэй давтлага  өгөхийг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрсөн байдаг уу?

-Багш нар сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчдаа сургаж, мэдлэг эзэмшүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн төлөө хүүхдээс ямар нэгэн байдлаар нэмэлт давтлага нэрийдлээр төлбөр хураамж авах эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжид тодорхой тусгаж өгсөн. Хэрвээ ийм зөрчил гарч, тодорхой үндэслэлтэй нотлох баримтаар нотлогдвол багшид арга хэмжээ авна. Энэ арга хэмжээг сургуулийн захиргаанаас багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага тооцно. Хөдөлмөрийн гэрээнд багштай холбогдох зөрчилд тооцох хариуцлага, сахилгын шийтгэлийг тодорхой заасан байдаг. Мөн багшийн ёсзүйн дүрмээр хүүхдээс төлбөр хураамж шаардахыг хориглосон.

-Зөрчил гаргасан багш болон сургуулийн захиргаанд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцдог вэ. Танай байгууллагад иргэдээс багш нартай холбоотой ихэвчлэн ямар гомдол мэдээлэл ирж байна?

-Хичээл сургуулийн зуны амралт эхлэх дөхөж хавар болмогц эрдмийн баяр тэмдэглэх, хүүхдүүдээс анги засварын мөнгө хураах, төлбөртэй давтлага өгч байна гэх гомдол мэдээлэл Нийслэлийн боловсролын газарт утсаар болон бичгээр ирдэг.  Нийслэлийн боловсролын газраас иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэлд дүгнэлт хийж тодорхой зөвлөмж мэдээлэл өгөх, гомдол нь үндэслэлтэй бол судалж шалгана. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад улсын шалгалтад бэлдүүлэх нэрийдлээр төлбөртэй давтлага өгсөн гэх гомдол мэдээлэл ирээгүй.

Хавар болохоор л  анги засвар, эрдмийн баяртай холбоотой гомдол мэдээлэл тасардаггүй.  Өнгөрсөн тавдугаар сард эрдмийн баяр тэмдэглэх, хичээлээс гадуур сургалтын байдлаар хүүхдүүдийг авч явахдаа 25-30 мянга төгрөгийн хураамж авсан гэх мэдээлэл эцэг эхчүүдээс ирж, тодорхой сургуулиудад асуудал үүссэний дагуу шалгаж байна. Тухайн сургуулийн удирдлагуудад арга хэмжээ тооцлоо. Ер нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар төрийн нэрийн өмнөөс тухайн зөрчлийг хянаж, хууль шийдвэрийг хэрэгжүүлдэг үндсэн үүрэгтэй. Энэ дагуу тухайн байгууллагын сургууль цэцэрлэгт  хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа зохион байгуулагдсан бол сургууль, цэцэрлэгийн удирдлагад хариуцлага хүлээнэ. Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үндсэн үүргээ биелүүлээгүй учраас сахилгын шийтгэл тооцдог.  Сахилгын шийтгэлийг гурван үе шаттай тооцдог. Зөрчил гаргасан нь нотлогдсон бол сануулна. Дараа нь цалингаас нь тодорхой хувиар хасах, цаашлаад ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Энэ арга хэмжээг багш нарт ч бас авдаг.

-Хэчнээн сургуулийн багш, удирдлагуудад хариуцлага тооцсон бэ. Сахилгын шийтгэл гэхээр ямар арга хэмжээ авсан юм бол?

-Хууль эрх зүйн хүрээнд хяналт тавих үндсэн үүргээ биелүүлээгүй Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан  дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн гурван захирал, цэцэрлэгийн дөрвөн эрхлэгчид сахилгын шийтгэлийн арга хэмжээг тав болон зургадугаар сард тооцлоо. Тэдэнд дээрх дурдсан асуудлаар хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-07 122.201.21.60

Өдөр өнжүүлэхэд ажиллаж үзсэн. Хүүхдүүдэд өдөр болгон маргарин буюу транс тос талхан дээр тавьж өгнө. бас цэхийсэн будаатай сүүн дээрээ нэмж өгнө. Хооолны тал дээр хяналт тавиачээ. Монголын бүх хүүхэд, зүрх судасныы өвчтэй боллоо.

Avatar

Aaw 2019-06-07 202.126.88.198

Bagsh nariin udur onjuubas tsegtsleesei. Bagshiin udur onjuulehd ywahgui bol dun ni muu garj tanai huuhdiin dun muu bna gene. Teged ugluunuus oroi hurtel ch harchihgui, hool und muutaim bj unetei

Avatar

иргэн 2019-06-07 103.57.92.121

ЕБС -иар бизнес хийхээ хэзээ болих юм болоо тэр англи америк гээд бусад улс орнууд ерөнхий боловсролоор бизнес хийдэггүй одоо энэ олон улсын сургууль нэртэй мөнгөний сургуулиуд бүр хэтэрлээ дэлхийгээс ичээч хичээлийн нэг жилд 30 мянга хүрэхтэй үгүйтэй элсдэг хэдэн хүүхдээрэээ мөнгө хийдэг шившигүүд энэ ертөнцөд байхгүй

Avatar

Зочин 2019-06-07 202.131.226.117

Би ингэж бодож байна. Багш ч бай ажилтан ч бай өөрийн чаддаг зүйлээ үнэлэж нэмэлт орлого олох нь энэ зах зээлд нээлттэй. Гэхдээ өөрийн сургуульд суралцдаг хүүхдээс давтлага нэрээр авах мөнгө авах нь муухай харагдуулж хардах сэтгэл төрүүлж байна. Тиймээс дүрэм журамд нь өөрийн сургуулийн хүүхдээс бусад хувь хүн, хүүхдэд нээлттэй байлгах хэрэгтэй. Төд шудрага хөдөлмөрлөж ашиг олох ёстой. Энэ нь бодлого олон сайн зүйл авчирна даа, ядаж сурагчдад бас огт өөр хүнээр заалгаж салхи оруулана.

Avatar

Нийслэл хүү 2019-06-07 202.179.26.191

Цалин багатай царай муутай багш нараарах оролдох нь ирээдүй болсон хүүхэд багачуудын дэргэд томчууд бид муухай харагдаж байна шүү.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.161.87

tsalingiin nemcheed olon doloo yum xutsax xepegtei

Avatar

Жирийн нэгэн ээж 2019-06-07 66.181.176.213

Эрэлт хэрэгцээ байна шд. Хичээлдээ муу хүүхэд сургуулиас гадуур давтлаганд асар их мөнгө цаг зарцуулдаг. Ха гийн гол нь хүүхэд бүр их ядарч юун хичээл ойлгох мөнгөтэй болдог. Сургууль дээр багшаасаа авах маш амар байдаг шүү. Машинд дайруулан вий хүн аваад явчих вий гээд айх аюулгүй.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.161.123

Бүх сургууль ямар нэгэн хэлбэрээр татаас авч ба Одоо бүр эцэг эхийн зөвлөлийн дарга гэдэг хүнээр хуйвалдаан зохоиж мөнгө авдаг болсон хүүхдийх нь дүнг янзлана талы нь багш нь авах болзолтой ажиллагаа хийгээд байгааг яах вэ хэлхээр хүүхэд бооно хэцүү ыайнаа

Avatar

Ганап 2019-06-07 66.181.161.57

Мэдлэг боловсролоо зарах бол асуудал биш байхаа. Харин сургуулийн спорт заал цагаар зарж байгаа асуудалаа шийдэж болохгуй юм уу?

Avatar

Zochin 2019-06-07 202.55.191.130

Surguulias gadna turiin emneleg bas tulburtei uilchilj baina lee Yadag um bol? 100 ailiin aris ungunii emneleg taria hiichiheed 10000 avch baisan

Avatar

Зочин 2019-06-07 122.201.22.168

Tegvel buh bagsh nar chuluulugduh bailgui. Bas angi zasvariin mungu gej tm baina. Odoonii huuhduud angia uursduu mungu gargaj zasdag bolson ymuu Yamniihan???????

Avatar

Зочин 2019-06-07 66.181.161.37

Tulburtei davtlaga bas gaigui bna. Bagshiin zun suvilald emchluuleh mungiig ugnu geh yum. Bagsh nar uursduu nehehee bolison shdee. Etseg ehiin zuvlul gsen heden humuuseeree damjuulaad bagsh mungu avah yum.

Avatar

Зочин 2019-06-07 64.119.16.10

Орос 3 гэж улсын нэртэй боловч Соронзон, Суянз гэёэн оросын буриадын хувийн сургууль яагаад хэдэн сая төгрөгний төлбөртэй юм бэ. Энэ сургууль бүх сурагчдаасаа өндөр төлбөр авдаг мөртлөө ямар ч шийтгэл амсалгүй Соронзон нь мундаг захирал гэгддэг. Гэтэл хэдэхэн мянган төгрөг нэхсэн энгийн сургуулийн захирал буруутан болж шийтгэдэггийг юу гэж ойлгох вэ. Хэрэв төлбөр өвөагү ЫОЛ багш нар СУРГАЛТЫН төвүүдэд өндөр төлбөрөөр хичээл зааж мөнгө олох ба сургуульдаа ажиллахгүй. Ийм энгийн зөрчлийг шийдээч

Avatar

Зочин 2019-06-07 43.242.243.77

Энэ үнэний ортой байх.Том даргын авгай нар гэсэн биз,АТГ шалгаач.Авлигалыг сур

галтын алба,бага,дундын захирал нар хийдэг бололтой.

Avatar

Зочинка 2019-06-07 66.181.182.43

Угаасаа штээ. Чөлөөлөгдөөд нэг л ажлаа хий л дээ. Яасан олон ажил хийдгийн

Avatar

эцэг эх 2019-06-07 66.181.182.43

Тѳлбѳртэй давтлага ѳгдѳггүй багш нар байдгиймуу. Бараг бүх багш ѳгдѳг. Дээр нь ѳдѳр ѳнжүүлэхтэй багш нар зѳндѳѳ тэрэндээ явсангүй гэж хүүхэд эцэг эхийг дарамтална. Ѳѳр ѳдѳр ѳнжүүлэхэд ѳгчихвѳл хүүхдийг гадуурхана сайн байсан ч муу гэнэ. Даалгавраа хийсэн байсан ч ѳѳ олж загнана. Энэ чинь нийтлэг үзэгдэл. Харьяалдаг газар байдгийн бол арга хэмжээгээ авч иймэрхүү ёс зүйгүй багш нараа болиулаач ээ.

Avatar

болдоо 2019-06-07 202.9.42.232

голоо цохисон н**ш вэ

Avatar

Дарь 2019-06-07 66.181.186.149

Хөөе, Орос 3-р сургууль гэгдэх бас Соронзонгийн сургууль ч гэдэг сургуулийн бэлтгэл болох цэцэрлэгийн элсэлт гээд 40000 төглөгийн төлбөртэй элсэлт явагдаад дууслаа. Боловсролын яам мэдсэн үү. Татварыг нь улс авсан уу?

Avatar

zochin 2019-06-07 103.11.192.186

Minii Huuhded tsagaa zartsuulj bgaa bagshid neg hoolnii mungu uguhud yadag yum be.

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.219

нэг ангид оногдох сурагчдын хаа тоог багасгачихаад ийм юм яриаач.50-60 хүүхдэд 40 минутанд яаж юм сургах вэ.өөрсдөө эрхийн тэнэг нэг хүүхдийнхээ ч гэрийнхэн даалгаврыг хийлгэж чадахгүй бж.ядарсан хэдэн багш нарыг л дарамтлах юм даа.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.182.43

Хэн сургах ёстой юм. Хүүхдэд гэрийн даалгавраа асуудалгүй хийх чадварыг багш нар л суулгах ёстойн биш үү. Ээж аавын ажил уу тэр. Эцэг эх туслах үүрэгтэй болохоос сургах нь багшийн үүрэг. Харин ч монгол ээж аавууд муу багш нар олонтой болохоор давхар багшийн үүрэг гүйцэтгэдэг байх шүү

Avatar

Кино жүжигчин Сухомлинский 2019-06-07 64.119.16.10

Юм сурах сонирхолгүй хүнд 100 багш байгаад ч сурдаггүй юм . Сурах хүсэл сонирхол эхрийн тэнэг унтамхай гахайд төрдөггүй юм.

Avatar

ганаа 2019-06-07 202.9.42.232

чам шиг тэнэг юмны үр хүүхдэд Сухомлинский хичээл заагаад нэмэргүй

Avatar

Зочин 2019-06-07 139.5.217.109

Ээ базарваань. Та ёстой айхтар ухаалаг хүн байна.

Avatar

Зочин 2019-06-07 202.131.245.34

Зарах албан тушаал нь дуусаад хэдэн багш нарыг халж орон тоо гаргах гэсэн бодлого.

Avatar

Gan 2019-06-07 103.229.120.190

Huviin surguuli in Bagsh nar heden tugrugiin Stalin avdagiig medeh uu Buyantogtohoo Oligtoi Stalin uguhgui baij tenegtej hereggui Bagsh ch bas hun ardaa ur huu hedtei tiim l yum boldavtlagiin stagiin mungiig ni tur uguuchee chadahgui shuu dee tusviin hamag mungiig hulgailj iddeg baij Bagsh iin shudraga hudulmuriig uneguiduuleh hereggui davtlagaar ungursun uu sergeedeg yum bagshlaj uzeegui darga naraa martah gedeg chini hun bolgond bna aa

Avatar

987654 2019-06-07 49.0.212.4

60 тэрбумын МАН-ын засгийн багш нар

Avatar

Зочин 2019-06-07 64.119.16.226

10 тэрбум төгрөгийн хар тамхи зөөдөг эрхтэн дархтангууд 20 30 мянган төгрөг авдаг багш нарт хатуурхаад байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж