“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-д хууль үйлчлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-д хууль үйлчлэхгүй байна

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн хууль бус үйлдлийн талаар өнөөдөр /2019.06.07/ мэдээлэл хийлээ. 

МОНГОЛД ТӨР БАЙНА УУ? БАЙДАГ  БОЛ ҮҮНД АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ

Тэрбээр “Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ий 19, 21 дүгээр талбай дээр тэдний хууль бусаар оруулж ирсэн машин механизмуудыг яаралтай буцааж гаргах  шаардлага тулгараад байна. Уг нь  Зам тээврийн хөгжлийн яам, Авто  тээврийн үндэсний төв зэрэг  холбогдох байгууллагууд дээрх компанийг дахиж нэг ч кран хууль бусаар БНХАУ-аас  оруулж ирэхгүй байх шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр  сарын сүүлээр  Баянхошуу боомтоор хууль бусаар зургаан кран орж ирлээ гэсэн мэдээллийн дагуу  зургадугаар сарын 2-5-ны хооронд тэнд ажиллаад ирлээ. Маш олон ноцтой зөрлүүд  илэрсэн.

Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан Авто тээврийн хэлэлцээрийг маш сайн мөрдөж ажиллах ёстой. Гэтэл сүүлд  оруулж ирсэн зургаан краныг  ачааны машин орж ирдэг зөвшөөрлөөр оруулж ирсэн байна. Энэ нь хилээр нэг удаа  нэвтэрдэг тээврийн зөвшөөрөл. Журмын дагуу бол технологийн тээврийн буюу тусгай зөвшөөрлөөр  орж ирэх ёстой. 

Тавдугаар сарын 30-ны дотор хууль бусаар орж  ирсэн крануудыг  гаргах  шийдвэр гаргасан ч  өнөөдөр нэг ч кран гаргаагүй байна. Баянхошуу боомтоор орж ирсэн кранууд 21 дүгээр талбай руу, Бичигт боомтоор орж ирсэн кранууд 19 дүгээр талбай дээр ажилладаг юм байна. Улмаар тухайн компани нь  оруулж  ирсэн машинуудаа хоорондоо сольж төрийн байгууллагуудын толгойг эргүүлдэг.

Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төвийн  дарга улсын байцаагчтайгаа хамт  тус компанийн хүмүүстэй уулзахад “Монголын шийдвэр бидэнд үйлчлэхгүй.” Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн толгой компани биднийг  машинаа гарга  гэвэл гаргана гэсэн” хариуг өгөхөөс гадна монголчуудыг Хятад хэл мэдэхгүй гэх шалтгаанаар ажил авдаггүй гэж хэлж байна.

Монголчууд өөрсдөө хийж чадах ажлыг Монголын компаниар хийлгэхгүй дан ганц туслан гүйцэтгэгч Хятад компаниар хийлгээд байна. Монголд төр байна уу? Байдаг  бол үүнд арга хэмжээ аваач ээ” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж