Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ | News.MN

Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ

Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ

Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүү нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн  Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хоёр настай хүү дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлага өчигдөр /2019.06.06/ 11.53 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгойгийн дөрвөн аврагч, нэг км зам туулан  11:55 цагт очиж, цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж, үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байна. Иймээс бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-07 103.9.89.103

хэнэггүй хариуцлагагүй үхэр эцэг эхийг нь буудаж *л…

Avatar

Зочин 2019-06-07 64.119.21.151

Нүхэн жорлонд буруу байхгүй ээ. Эцэг эхчүүд минь үр хүүхэддээ анхаарал тавиад бага насны хүүхдээс хараа салгахгүй байгаачээ. Цэцэг цэврүү шиг монголын ирээдүй болсон хүүхдүүд маань хариуцлагагүй эцэг эхийн хар балгаас болоод цаг бусаар өнгөрөөд дууслаа, хайран хүүхдүүд минь. Өөрсдийн анхаарал болгоомжилгүйгээс болоод үр хүүхдээ алдчихаад юу бодож энэ хорвоог туулнаа аан. Харамсаж байна шүү.

Avatar

Зочин 2019-06-07 150.129.142.160

НЭГ Л ИХ ХҮҮХДИЙН ЭРХ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ СОЛИОРЦГООЖ БАЙХААР УЯАД СУРГАЧИХСАН НЬ ДЭЭРГҮЙ ЮУ, УЙЛНА Л БИЗ, ЭРСДЭЛ БАГАТАЙГААРАА ШАЛГАРЧ ОЛОН ЗУУНЫ ТУРШ ШАЛГАРЧ ИРСЭН АРГА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-06-07 66.181.187.30

ЯМАР Ч ХАРАМСАЛТАЙ ЮМ ДЭЭ .

Avatar

Оюунгэрэл 2019-06-07 202.21.118.250

Нүхэн жорлонг хоригоё

Avatar

Оюунгэрэл 2019-06-07 202.21.118.250

нүхэн жорлонг хоиглоё

Avatar

ЗОЧИН 2019-06-07 202.21.126.30

Ард түмэн нь хүй нэгдлийн маягаар дээдэс нь тэрбумтны жишгээр амьдардаг аугаа их түүхтэй, дэлхийд байхгүй онцгой гентэй Монгол оо гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж