У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна | News.MN

У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна" гэдгээ Ерөнхий сайдад уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

-Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвөлжилтийн бэлтгэлээ энэ сараас хангаж ажиллах ёстой. Лицензийн асуудлыг хэрхэхийг салбарын сайд шийдэж өгөөрэй гэлээ. Мөн санхүүгийн сахилга бат дээр анхаарч ажиллах ёстойг анхаарууллаа.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар ажилд орсон асуудал яригадж байна. Сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж ашигт ажиллагаагаа дээшлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборложээ. Энэ онд 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Ерөнхий сайд одоо тус уурхайн үйл ажиллагаатай танилцаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2019-06-07 202.21.97.90

ХҮРЭЛСҮХ САЙДАА СӨХ ГЭДГИЙГ ТАТАН БУУЛГААЧ МАНАЙ ӨВӨӨ ЛИФТЭНД СУУСАН ЧИНЬ ЛИФТ НЬ ГАЦААД ҮХЭХ ШАХСАН СӨХ-ИЙН АВГАЙ ЁСТОЙ ҮЛ ТООЖ БАЙНА ЯМАР ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЭЖ АВЧИХААД ЯМАР ХҮН ЧАНАРГҮЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГАГҮЙ ЯМАР БАЙГУУЛЛАГА ГЭЭЧ ???

Avatar

Борхүү. 2019-06-07 202.9.43.211

Ишш чааваас энэнд өөр хийх ажил алга уу.

Avatar

Зочин 2019-06-07 103.9.90.53

Анхан шатан дээр оч танилц гээд байдаггүй билүү. Явахаар нь явлаа суухаар нь суулаа гэхийн. Яалгах гэдийн. Хүмүүний араншинг яанам бэ? Ажлаа төлөвлөөд хийг л дээ.

Avatar

Зочин 2019-06-07 112.72.11.119

ovoliin beltgeliig zundaa gej zov baina.

Avatar

ХҮРЭЛСҮХЭД 2019-06-07 202.179.24.145

ИШШШ….. ЕРӨНХИЙ САЙД МИНЬ ДЭЭ. ДҮҮРГҮҮДЭЭР ЮҮ ХИЙГЭЭД ЯВААМ БЭ ДЭЭ. ХОТЫН ДАРГА НАР БАЙГАА ШД. 60 ТЭРБУМ ЖДҮ. ЭРДЭНЭТ , ҮНДСЭН ХУУЛЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ТӨРИЙН ДАНХАР БҮТЦИЙГ БАГАСГАХ, САЙД НАРЫГ СОЛИХ , ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ ХИЙХ, ГЭХЧИЛЭН ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. 1 ГАНЦХАН ЖИЛ ҮЛДЛЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж