Булган аймгийн Бугат суманд Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20“ загварын суудлын автомашин өчигдөр /2019.06.06/ шөнийн 23.00 цагийн үед онхолджээ. Тус машинд 4,10,15,30 насны хүмүүс сууж явсан байна. Тэднийг автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Зорчигчид хөнгөн бэртсэн бөгөөд илүү нарийн шинжилгээ өгүүлэхээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ