Мисс Т.Туяамаа усны дусал мэт адилхан шавьтай

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Мисс Т.Туяамаа усны дусал мэт адилхан шавьтай

Мисс Т.Туяамаа усны дусал мэт адилхан шавьтай

Мисс, загвар өмсөгч Т.Туяамаагийн шавь “Miss Landscapes International 2019” олон улсын миссийн тэмцээнд амжилттай оролцож, “Фото мисс” номинацийн хоёрдугаар байранд шалгарчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 40 гаруй орны сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл БНХАУ-д тавдугаар сарын 26-наас энэ сарын 6-ны өдрүүдэд нөхөрсөгөөр өрсөлдөж, “Байгалийн охин тэнгэр” хэмээх элч төлөөлөгчөөр АНУ-ын мисс тодорсон байна.

Миссийн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн загвар өмсөгч Х.Хэрлэн анх удаа оролцож, “Фото мисс” номинацид шүүгч, зурагчдаас хамгийн их сэтгэгдэл үнэлгээ авчээ. Тодруулбал, энэ номинацид нэр дэвшсэн дэлхийн 40 орны мисс бүсгүйчүүдээс 89 мянга гаруй шэйр авч, хоёрдугаар байранд орсон амжилтыг үзүүлжээ.

Загвар өмсөгч Х.Хэрлэнгийн хувьд 20 настай, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан. Тэрбээр мисс Т.Туяамаагийн “Hatun model & talent management” загварын агентлагийн модель бөгөөд өөрийн багш, мисс Т.Туяамаатай усны дусал мэт адилхан ажээ. Мисс Т.Туяамаагийн хувьд “Мисс, модель Х.Хэрлэн маань миний төрсөн дүү биш. Хэдэн жилийн өмнөөс надтай холбогдож, тантай адилхан гэж хүмүүс хэлдэг гэж байсан. Тэгээд Монголдоо ирээд агентлагаа байгуулахад хамгийн түрүүнд ирсэн шавь нарын маань нэг” гэдгийг хэлсэн юм.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж