ШЕЗ-ийн гишүүнд Д.Цогтсайханыг томилуулах саналаа мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн гишүүнд Д.Цогтсайханыг томилуулах саналаа мэдүүлнэ

ШЕЗ-ийн гишүүнд Д.Цогтсайханыг томилуулах саналаа мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндорж болон зөвлөлийн бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Иймд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт эхлээд буй. Энэ хүрээнд ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдээр санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр /2019.06.06/ болж дуусчээ.

Санал хураалтад Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Иймээс Д.Цогтсайханы нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.

Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нар  анхан шатны шүүхийн санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхын санал авч чадаагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дунд зургадугаар сарын 10-ны өдөр дахин санал хураалт явуулахаар болжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж