Уурхайд осолдсон ажилтны цогцсыг  нуураас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг  нуураас гаргажээ

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг  нуураас гаргажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр  ноцтой осол гарсан. Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б  хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн  ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.  Тэгвэл  Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст өчигдөр  /2019.06.06/ 17.00 цагт олж,  хууль хяналтын байгууллагад  шилжүүлэн өгсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг  тус уурхайд  шалгалт хийн осол гарсан газарт  нурах эрсдэл үүссэн  гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр  үйл ажиллагааг нь  түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар  үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэджээ.

Тус компани нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл  шалгалтын явцад илэрсэн байна. Ослын дүгнэлт удахгүй гарах бөгөөд дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал газрын тосны  газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг  шийдэх юм. Сануулахад,  ердөө  таван сарын өмнө  Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд  осол гарч зургаан хүн дарагдсан хэрэг гарсан. Ослоос хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж