Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 11 дүгээр тэмцээн амжилттай болж өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 11 дүгээр тэмцээн амжилттай болж өндөрлөв

Европын холбооны орнуудад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй монголчуудын Ахмад сагсан бөмбөгчдийн тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Берлин хотод амжилттай болж өндөрлөв.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “СПОРТ-НӨХӨРЛӨЛ” уриан дор зохион байгуулагдсан тус тэмцээнд 8 орны 30 баг, нийт 250 гаруй тамирчид оролцож, тэмцээн 2 өдрийн турш өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өрнөв.

Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр монголын хүүхэд, залуучуудын дунд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хувиасаа хөрөнгө санхүүжилт гарган олон жилийн турш ажиллаж буй ХБНГУ-ын иргэн В.Белгерт Монгол Улсын Биеийн тамир, спортын газрын хүндэт тэмдэг, Швед Улсаас ирж тэмцээнд оролцож буй Өнөрцэцэгт БТСГ-ын “Алтан-Од” шагналыг тус тус гардуулав.

Энэ үеэр хилийн чанадад мэдлэг, ур чадвараар тэргүүлэн дэлхийд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа төдийгүй Монголын кино урлагын салбарт хийсэн ажлууд, оруулж буй хувь нэмрийг өндөрөөр үнэлж Потсдам хотын Кино телевизийн Их сургуулийн профессор Д.Ариунсайханыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулав.

Тэмцээний сүүлчийн өдөр баг тамирчдад зориулсан хаалтын үдэшлэг болов. Тус арга хэмжээний үеэр Берлин хотын “Цог” клубын тамирчин Ж.Энхбаатарыг сагсан бөмбөгийн спортын дэд мастер цолоор шагнуулж, Берлин хотын “Цог” клуб амьд хөгжмийн концерт тоглож, зураач, каллиграфич Л.Амарсанаа өөрийн уран бүтээлээс толилуулав. Ирэх жилийн тэмцээн Бүгд Найрамдах Франц Улсад зохион явагдахаар болов.

Тэмцээний байр АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ Медалийн эзэд багуудыг танилцуулж байна. Үүнд:

эрэгтэй 50+

ЦОГ (Герман) АЛТ

ГЭРЭГЭ (Франц) МӨНГӨ

ХӨХ МОНГОЛ (Чех Улс) ХҮРЭЛ

Шилдэг тоглогч

Спортын мастер М Б.Дашдорж (Герман)

эрэгтэй 45-49

MONBER (Герман) АЛТ

MGL-OD (Швед) МӨНГӨ

ХӨХ МОНГОЛ (Чех Улс) ХҮРЭЛ

Шилдэг тоглогч

Спортын мастер Д. Баттөмөр (Герман)

эрэгтэй 38-44

MONBER (Герман) АЛТ

MGL-OD (Швед) МӨНГӨ

ЦОГ (Герман) ХҮРЭЛ

Шилдэг тоглогч

Спортын мастер Д.Эрдэмбаяр (Герман)

эмэгтэй 45+

MGL-OD (Швед) АЛТ

STARS (Их Британи) МӨНГӨ

ЦОГ (Герман) ХҮРЭЛ

Шилдэг тоглогч

Спортын мастер Гэрэлмаа (Швед)

эмэгтэй 35-44

ANDUUD (Польш) АЛТ

KRISTALL (Австри) МӨНГӨ

ЦОГ (Герман) ХҮРЭЛ

Шилдэг тоглогч

ОУХМ Намжилмаа (Польш)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж