Нидерландын шигшээ баг Португалтай аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Нидерландын шигшээ баг Португалтай аваргын төлөө тоглоно

Нидерландын шигшээ баг Португалтай аваргын төлөө тоглоно

Европын хөлбөмбөгийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ тоглолт болж өндөрлөлөө. Уржигдар шөнө Португалын шигшээ баг К.Роналдогийн хет-трикээр Швейцарыг хожиж аваргын төлөө шалгарсан бол урьд шөнө Нидерландын шигшээ 3-1 харьцаагаар Английн шигшээ багийг хожиж аваргын төлөө шалгараад байна.

Португалын Гимарайнш хотноо болсон Нидерланд болон Английн шигшээ багуудын тоглолт нэмэлт цагт ялагч нь тодорсон. Тоглолтын эхний үед М.Рашфорд 11 м-н торгуулийн цохилтоор гоол оруулж Английн шигшээ баг тэргүүлж эхэлсэн. Английн тэргүүлэл  II хагасын 73 дахь минут хүртэл үргэлжилсэн бөгөөд булангийн цохилтоор бөмбөгийг Нидерландын залуу хамгаалагч де Лигт мөргөж гоол оруулснаар тоглолтын тооны харьцаа 1-1 болсон. Сэлгээгээр талбайд гарч ирсэн Ж.Лингард 72 дахь минутад гоол оруулсан ч отон тоглолт байсан гэж үзээд гоолыг хүчингүй болгосон. Ингээд цаг сунгахад Нидерландын шигшээ багаас 2 гоол орсон. Нэмэлт цагийн эхний гоолыг К.Уокер бөмбөг цэвэрлэх гэж өөрийн хаалгандаа оруулсан бол Английн хамгаалагчдын алдааг Нидерландын К.Промес  овжин ашиглан гоол болгов. Ийнхүү Нидерландын шигшээ баг ялалт байгуулснаар Португалын шигшээ багтай аваргын төлөө тоглох бол Английн шигшээ баг Швейцарын шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.

2018-2019 оны улирал анх удаагаа зохион байгуулагдаж буй Европын Үндэстнүүдийн лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолт энэ амралтын өдрүүдэд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж