Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай дахь хээрийн дадлага сургалтын төвд "Тусгай хэрэгсэл хэрэглэх бүлэг"-ийн дадлага сургалт боллоо. Энэхүү сургалтад Эргүүл хамгаалалтын газрын нэгжийн 120 алба хаагчид хамрагдав.
Энэхүү дадлага сургуулилтаар Нийтийн эмх замбараагүй байдлын үед хууль бус жагсаалд цуглаанд оролцогчдын үйлдлийг таслан зогсоох, албадан тараах тусгай ажиллагааг Шуурхай удирдлагын штабын даргын өгсөн үүргийн дагуу олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэн албадан тараах, аравт ажиллагааны бүлгийн алба хаагчдыг сургах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгууллаа.
Сургалтыг Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Галбаатар болон нэгжийн тасгийн дарга нар удирдан зохион явуулсан юм.
Уг сургалтанд ДМ-11 утаан хөшиг, 48 мм Теаг нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч гар гранат, SJ-101, UJ-12 хийн буу болон 2 усан хөөрөгт автомашинаар дадлага сургалтад оролцсон нь алба хаагчдад үр дүнтэй олон талт тактик ажиллагааны хувилбарыг зааж сургасан үр дүнтэй, өргөн хүрээтэй сургалт боллоо.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ