Мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний нэг болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд өнгөрсөн жилийн аварга Румын теннисчин С.Халеп дунд шөвөгт АНУ-ын 17 настай залуу теннисчин А.Анисимовад 6-2, 6-4 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. С.Халеп шилдэг 8-д шалгарсан теннисчдээс Францын нээлттэй тэмцээний шигшээд 2 удаа шалгарч үлдсэн хамгийн туршлагатай тамирчин юм. Гэвч түүний аялал дунд шөвөгт хүрээд өндөрлөлөө. 17 настай залуу тамирчин А.Анисимова мэргэжлийн карьераа 3 жилийн өмнө эхлүүлж байсан бөгөөд карьертаа 2 цом хүртэж байсайн АНУ охин Францын нээлттэй тэмцээний гол фаворитыг гэрт буцааж томоохон шуугиан тариад амжлаа.
Тэмцээний хагас шигшээд А.Анисимовагаас гадна Британий Й.Конта, Австралийн Э.Берти болон “битүү морь” Чехийн А.Вондрушова нар шалгараад байна. Чехий 19 настай М.Вондрушова мөн адил энэ тэмцээний нээлт болж байна. Хэдийгээр ТОП-10-д багтх тамирчидтай тоглоогүй байгаа ч хагас шигшээд шалгарав.
Францын нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд АТР-н чансааны эхний 4 тамирчид шалгараад байна. Р.Федерер, Р.Надал нар хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байгаа бол Н.Жокович, Д.Дим нар шалгарчээ.
Б.БЯМБАБАЯР