Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч хэн бэ? | News.MN

Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч хэн бэ?

Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч хэн бэ?

Бүгд найрамдах Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул, жолооч хоёр өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай, суудлын автомашинаар 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад Герман улсын Дрезден хотын гааль, цагдаагийнханд саатуулагдсан нь дэлхий дахиныг шуугиулж байна.

Хэрэг явдал сар гаруйн өмнө болсон атал Гадаад харилцааны яам өчигдөр /2019.06.06/ энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн нь асуудлыг нууцалж, хав дарах сонирхол байв уу гэх хардлага ч төрүүлж буй. Өмнө нь Монголын дипломатууд тамхи их хэмжээгээр тээвэрлэж яваад хил, гаалийнханд саатуулагддаг байснаас биш хар тамхитай нэр холбогдсон тохиолдол байхгүй.  Бидэнд олдсон мэдээллээр дипломат ажилтан нь Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсныг албаны эх сурвалж мэдээлсэн.

Тодруулбал, Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Истанбул дахь Монголын консулын газарт дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож очжээ. Түүний аав нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ шүүгч юм байна.

Дэд Консул Б.Бат-Эрдэнэ нь өмнө ОХУ болон Банкокд консулаар ажиллаж байсан аж. Үүнээс гадна 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орон сууц, машин, зуслангийн газар байхгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд жилийн 37703.91 төгрөгийн орлоготой гэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэд жил гаруй хугацаанд хар тамхи, мансууруулах төрлийн бодис зөөвөрлөсөн байх магадлалтай юм байна.

 

Харин "Мерседес бенз" маркийн автомашиныг жолоодож явсан С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил жолоочоор ажилласан, Сэлэнгэ аймгийн харъяат гэх мэдээлэл бий. Гадаад харилцааны сайд нарын машиныг барьдаг байсан. У.Хүрэлсүхийн танхим байгуулагдсаны дараахан Истанбул дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт жолооч хийхээр явжээ.

Дээрх хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Н.Мөнхтүшиг “Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан холбогдож, ажиллаж байна. Хилийн чанадад Монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гадаад харилцааны яам консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан учраас хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй. Мөн Герман улсын хуулиар хар тамхины хэрэгт холбогдвол 2-15 жилийн ялтай” гэдгийг онцолсон юм.

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-07 64.119.25.117

https://news.mn/r/2045850/ Ийм юмны үргэлжлэл. ГХЯ чинь УИХын гишүүд төрийн дээдчүүдийн охид хөвгүүд хүргэн бэрээр дүүрэн. Жирийн иргэний хүүхэд энэ яамны хаалгаар ч орохгүй

Avatar

Зочин 2019-06-07 202.126.89.83

Unen teneg mongo geheer ami nasaa hurtel umartdag aimshgiin zombiinuud ih bolj. Ochij ochij har tamhinii heregt holbogdood baihdaa yahav, olsoj uhej dald oroh gej bgaa bish, iim saihan orondoo uneegee dalganuulaad ch amidriishte. Neg bol shorond neg bol bossdoo aluulna, ger buleer ni duusgaad barij bui baishingiin tsementend hiij tsutgaad haychihsan tohioldol unshij baisan. Manaihan uneheer uhaan muutai yum aa hoorhii, haana l ali muu muuhai yum bna guij ochood ashigluulchihsan suuj bh yum.

Avatar

Иргэн 2019-06-07 202.9.43.149

Германууд ажил жил тагнаж бж барьж авчээ. Олон жил хар тамхи зөөсөн. УИХ яагаад юу ч хэлэргүй бнаа . Бүгдээ сүлжээ Мафижсан

Avatar

Зочин 2019-06-07 103.26.194.214

Хүнийг тарвага гэж бичээд байгаа хүн гөлчгий хэ хэ

Avatar

Зочин 2019-06-07 64.119.18.174

Болормаа хүүхдийн байгууллагыг баахан идлээ гэл үү.дараа нь улаан загалмайг одоо хүүхдээрээ гадаад яамыг идүүлэх юм уу. Даварч гүйцэх юм даа.МАН үнэхээр л 60тэрбум юмаа. Үхэхдээ авсандаа бүх юмаа аваад орох юм шиг загнах юмдаа. Одоо болно доо болно. Их даварвал шорон орон хүлээж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2019-06-07 122.201.19.66

Европт амьдарч байгаа Монгол иргэд хулгайч, элчин сайдийн ажилчид нь хар тамхи зөөгчид яана даа….

Avatar

Зочин 2019-06-07 64.119.16.10

Хэдэн зуун г раамаар зөөж байгаад баригдаагүй тул даварсаар 70 кг зөөж баригдаю. Шүүхийн даргын хүү тул эцэг нь аргална гээд зоригтой ажиллажээ. Ийи шүүгчё ийм дипломатч байгаа цагт Монгол улс Хятадых болно.

Avatar

wermahtiin cereg 2019-06-07 202.55.188.43

germand 2 r dainii ueiin shoron baival yanaa. turj . daarch . aluulj uhne

Avatar

Зочин 2019-06-07 150.129.142.160

МАНАЙ ЭЛИТҮҮД БОЛОХ ДИПЛОМАТУУД ГАДААДАД ХИЛ ДАМНУУЛЖ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТАМХИ ЗӨӨЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ МОНГОЛ РУУ БОЛ ХҮССЭНЭЭРЭЭ ОРУУЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ИЙМ БАЙХАД ЗАЛУУС, БИДНИЙ ИРЭЭДҮЙ ХАР ТАМХИНЫ ХАМААРАЛТАЙ БАЙХААС Ч ЯАХ ВЭ ДЭЭ. ЖИЛИЙН ДОТОР ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ 45% ӨССӨН ГЭЖ БАЙГАА

Avatar

Зочин 2019-06-07 64.119.18.14

Шившигийн бузар юмнуудыг Германы шоронд хатаах хэрэгтэй. Консул, сайд нь хариуцлага хүлээж огцор!

Avatar

Зочин 2019-06-07 89.1.215.174

Германы шорон дэндүү тансаш шдээ.

Avatar

Зочин 2019-06-07 139.5.217.73

Ер нь хар тамхи л зөөдөг шүү дээ .Монгол хүнд өөр хийж чадах юм байхгүй.Хулгай хийх үндэстэн гэж байх ёстой.Тэнгэр заяа гэж байдаггүй.Нохой заяатай монголчууд…

Avatar

Зочин 2019-06-07 59.153.112.50

Монголын хамгийн том наймаачин чинь шударга ЛуБолд гэсэн биз дээ.зэвсэгийн наймаа хийгээд баригдсан гэсэн бил үү хийх гэж байгаад баригдсан гэдэг бил үү.Хойд Сллонгосуудаас хэдийг авчихсан гэдэг билээ

Avatar

Зочин 2019-06-07 202.131.227.42

Гадаад яамны хүмүүс сүлжээ болчихсон, цус ойртсон хүмүүс. Байнга л гадаадад Монгол улсыг төлөөлж сууж байгаа. Хүүхдүүд нь дандаа тэтгэлэг авдаг. Одоо болимоор юм. Бусад орнуудад сууж байхдаа юү хийж байсан бэ?

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.145

Гадаадад 70 кг хар тамхи зөөж байгаа юм чинь Монгол улсруу ямар их хэмжээний хар тамхи оруулж ирж байгаа нь аймшигтай

Avatar

Hap 2019-06-07 195.181.161.226

Улсын нэр гутаагч муу новшийг германы шоронд хатаах хэрэгтэй

Avatar

зочин 2019-06-07 103.57.92.34

гадаад яамны элчин консул жолооч бүр цэвэрлэгч нь хүртэл хар тамхи зөөдөг юм биш үү шалгах хэрэгтэй сайд нь огцор

Avatar

Хурц 2019-06-07 202.179.26.219

НОГООН ПАСПОРТООР ТАМХИ БАЙТУГАЙ ХҮН ЗӨӨЖ ИРЭЭД АЛДАГ ЧИНГИСИЙН МОНГОЛ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-06-07 59.153.112.50

Иймэрхүү сэдвээр бичихэд өөрийн чинь мэдлэг мэдээлэл дутаж бн.

Avatar

Зочин 2019-06-07 90.224.28.7

Хурц Энхбатыг хулгайлж ирээд алсан нь худлаа юм уу

Avatar

Хурц 2019-06-07 202.179.26.219

Ногоон паспортоор хар тамхи байтугай хүн зөөдөг орон шүү дээ.

Avatar

Tyia 2019-06-07 202.126.89.9

Mu nkhochirt ogt padgyo ygaasaa l budilaanii hprpnguud sh dee medeh ni medner

Avatar

Зочин 2019-06-07 173.239.198.21

МөнхОчир хамсаатан

Avatar

Зочин 2019-06-07 173.239.198.21

МөнхОчир хулгайч мэдэж л байсан байж таараа. Адгийн архичин

Avatar

ner navs unav 2019-06-07 202.9.43.184

Caid baisan Purevsuren Germand elchind baihdaa olon sayiin avilga avch butelgui neher Germand urij iruuleed harluulj baiv. Tuunees hoish Lundeg purevsureng Germanuud nutagtaa oruulahiig bufmesen horison, Gadaad heriin said ni iim gemt heregtnuud baikh bolsnoos MU-g uzehee bolison, ERlegdorjiin buleglel ballassan daa Odoo bur uzehgui,

Avatar

ЗОЧИН 2019-06-07 202.126.89.133

ХЯТАД БОЛ ҮГ ДУУГҮЙ ЦААЗ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.137

Гадаад яамны барилга чинь яасан ч гое тансаг уран барилга юм бэ бузар ооркууд нураагаад дорволжин авс барьчих вий дээ

Avatar

ЖОЛООЧ НЬ П.ОЧИРБАТЫН ДҮҮ ОЮУНБАДАМ ХУРАНДААГИЙН ХҮҮ ГЭНЭ ???? 2019-06-07 139.5.219.140

Зочин 150.129.141.132 13 цагийн өмнө Жолооч С.Эрдэнэбаяр нь П.Очирбатын дүү гавьяат хуульч хурандаа Р.Оюунбадамын хүү. Оюунбадам нь олон зуун мянган хуулийн оюутнуудад хичээл зааж хуулийг тайлбарлдаг хэрнээ өөрийн төрсөн хүүгээ олон залуусыг хар тамхинд донтуулж үхэлд хүргэх замаар мөнгө олохыг нь дэмждэг байжээ

Avatar

Зочин 2019-06-07 202.9.42.34

С.Эрдэнэбаяр нь П.Очирбатын дүү гавьяат хуульч хурандаа Р.Оюунбадамын төрсөн хүү. Овгын үсэгнүүд нь бүгд зөрөөд байх юм. Эсвэл салж сарниад өөр хүнд өргүүлсэн хүү юм уу

Avatar

ГАНДИ ХҮРТЭЛ ЭЛЧИНГИЙН МАШИНААР ХАР ТАМХИ ЗӨӨЖ БАЙСАН ГЭНЭ ????? 2019-06-07 139.5.219.140

zochin 185.39.141.4 1 өдрийн өмнө Gandi ungert elchin baihdaa siriin har tamhinii naimaachidiin bvlegleliin tamhiig hollandad hvrgej 1 ter bum 500 sayiig husaad hugatsaanaasaa imnu zigtaj halagdsan baidag …. diplomat neriin door evropt baidag l******d bvgd iim hereg vilddeg ….

Avatar

Zochin 2019-06-07 175.223.17.34

Jolooch nb urid nb germand 3jil elchingin jolooch hij baisan .zam sain mededeg haaguur orj garahig Ochirbat guain duugin huuhed bhr ih nuutslaad Selenge aimginh gj

Avatar

Зочин 2019-06-07 43.228.131.206

Монгол ялж байна, МОЯАчуудаа

Avatar

Zochin 2019-06-07 43.243.161.16

15жил одоо ч шоронд нь суулгаасай энэ дэлхийд монглолчуудад нэр тор гэх юу ч улдсэнгуй

Avatar

Zochin 2019-06-07 175.223.17.34

Jolooch nb arai horihin gants emegtei darga baisan huni huu bish bizdee .ih olon jil elchingin jolooch hij baigaa zaluu ner nb tustei yum

Avatar

цог 2019-06-07 202.21.124.189

зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ юм биш үү 70 кг гэдэг бага тоо биш

Avatar

Зочин 2019-06-07 64.119.18.195

Анхны удаа байсан бол ийм их мөнгөөр эрсдэл хийхгүй байх, тэгэхээр олон хийсэн байх

Avatar

Иргэн 2019-06-07 78.175.224.59

Хар тамхи зөөж байсныг МөнхОчир мэдэхгүй байна гэж байхгүй л дээ.

Avatar

Зочин 2019-06-07 203.169.48.34

УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН ХУЛГАЙЧ, АВИЛГАЛЧ ЭНЭ ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙХЫН БОЛ ТА НАРЫГ а**а ШҮҮ УЛС ТӨРЧДӨӨ, ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД ГУАЙ!!

Avatar

Зочин 2019-06-07 182.160.39.31

нөгөө шүүгчид ингэж бузартсан байна? тарвагадорж оо? чиний нүгэл нүдээрээ гарна даа.

Avatar

987654 2019-06-07 49.0.212.4

Наадах чинь МАН-ын хулгайч

Avatar

Зочин 2019-06-07 103.229.122.35

138кг мансууруулах бодис авч яваад Болгарт гардуулсан Шатарбалыг нөгөө л ардчилсан шударга ёронкийлэгч шийтгэл хүлээлгэлгүй, уучлал үзүүлж сулласан. Хар тамхины дипломат наймааг дэмжиж, өөгшүүлсэн.

Avatar

Зочин 2019-06-07 202.9.45.124

Жил гаруй хугацаанд зөөсөн гэхээр маш том мафийн сүлжээнд тээвэрлэгч хийж төлбөр авч байж ! Германчууд няхуур нямбай улс аль хэдийн мөрөөр нь орж мөшгөж байгаад л эд мөрийн баримттай барьж авч дэ ! Ямар ёс суртахуун бнаа, эцэг нь Монгол улсын хуулийн байгууллагад өндөр алба хэшиж байсан байдаг,хүү нь гадаадад улс эх орныхоо нэрийг шороотой хутгаж бдг.Улсаас зардал мөнгө гаргаж өмгөөлөгч н тэр авч тэнэгтэх вий дээ,тэгэж мэдэх л толгойнууд шүү !

Avatar

хуульч 2019-06-07 103.11.195.34

ТЭР ЖОЛООЧ ЯАХ ВЭ. ЯВ ГЭСЭН ГАЗАРТ ЯВНА. АЧ ГЭСЭН БАРААГ АЧНА. ТАНЫ АЧААГ ЗАДАЛЖ ҮЗЬЕ ГЭХ ЭРХГҮЙ АМЬТАН Ч ДЭЭ. ХАРИН ТЭР ЯАМНЫ АЖИЛТАН Л… ЖОЛООЧИЙГ ОНЦЛОХ ХЭРЭГГҮЙ. 7г, 70г, 700г аар ХАР ТАМХЫГ ЯРЬДАГ. ГЭТЭЛ 70КГ. НЭГ ЭР ХҮН МУУХАН ДААХ ХЭМЖЭЭНИЙ ЮМ. МУУХАН ЭР БОЛ ДААХГҮЙ. ЭНЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ. САЙД БУС УЛСААРАА ОГЦРОХ АСУУДАЛ БИШ ҮҮ.

Avatar

Зочин 2019-06-07 61.228.220.122

Элчин сайдын яамны жолооч нар гэж дипломатуудаасаа дутахгүй ар өврийн хаалгатай, эрх дураараа, даварсан нөхдүүд байдаг шүү. Жолооч гэхээр мөрөөрөө хүмүүс биш. Тэд дор хаяж 3-4 улсад томилолтоор ажиллаад тэтгэвэртээ гардаг. Энэ этгээд бол хохирогч биш хамтрагч, бүр зохион байгуулагч ч байж магадгүй.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.161.51

Joloochiig chirjdee hoorhiis

Avatar

Зочин 2019-06-07 203.91.118.180

Тэр консул нь Тагнуулын ерөнхий газраас томилогдсон албан тушаалтан байх шиг байна даа.Яана даа.Тагнуулынхны хэдэн тэрбумын хөрөнгөтэй байдгын нууц энэ бизээ

Avatar

Зочин 2019-06-07 77.111.245.130

Та нар энд шаагилдаад хэрэггүй гадаадад элчин консулд манай элит давхаргын авгай хүүхдүүд ажиллладаг цаадуул чинь германы шүүх цагдаад хэдэн төгрөгийн хахууль өгөөд хэргээ аргална заа

Avatar

Зочин 2019-06-07 122.201.24.174

Бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд цэвэр тохилог 1 өрөө байр түрээслүүлнэ.Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Зочин 2019-06-07 73.92.12.67

Харин Ухна ЕС эм ямаа шиг царайтай гоншигоносон сайдаа уурэгт ажлаас нь челеелехгуй бол шодрогосонд нийцэхгуй уйлдэл болно шуу

Avatar

Зочин 2019-06-07 73.92.12.67

Жил гаруй хугацаанд хар тамхи зееверлесеэн байх магадлалтай гэж албаны эх сурвалж мэдээлжээ…. Мэдээж албаны эх сурвалж нь Дрездений цагдаагийн газартай холбогдож энэ мэдээллийг авсан ГЯ- ны ажилтан байгаа. Баригдсан нехдууд жил гаруй хугацаанд хар тамхи зееснее хулээсэн гэсэн уг. Германы цагдаа энэ хоертой холбоотой хам хэрэгтнуудийг нь барьчаад энэ хоерыг ирэхийг хулээж байж. Нэг удаадаа 70 кг, 3сая евро, хэдэн удаа ч зеесийн… Их том ял авна даа…..

Avatar

Иргэн 2019-06-07 202.21.118.138

Энэ дэлхий дээр хэд наслаад буцахдаа бусдад гай тарихгүй энгийн сайхан амьдрах шиг сайхан зүйл алга. Үйлийн үрээ эдэлж байгаа нь энэ буй за. Манай улс үнэндээ дампуурчээ.

Avatar

Ард 2019-06-07 74.108.39.98

Цогтбаатар огцрох. Монголыг гутааж гуйцлээ.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.161.79

Ганц Цогтбаатарын буруу биш, ерөөс Монголын төр бүхэлдээ хорт хавдар тусчихаад байна шдээ!!! Дотроос нь нэг хүнийг сугалж авч шийтгээд ямар ч ахиц гарахгүй!!! Системийн өөрчлөлт хийх ёстой!!!! Эхний ээлжинд 2 танхимтай пардамент байгуулах!!!

Avatar

Зочин 2019-06-07 66.181.187.132

SHUNALAA GEJ…

Avatar

Зочин 2019-06-07 106.254.162.123

Шударга сайд Нямдоржийн хүү бас элчингээр явсан биз дээ, яанаа одоо бас хэрэгт холбогдох вий дээ, монгол улс баларч байна доо

Avatar

Зочин 2019-06-07 74.82.60.174

Ar geriinhnii huselteer medeelel nuutsallaa gev uu. Huuli shudarga tegsh uilchleh estoi bish uu. Arai l yumaa.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.161.33

Женко Луболд Хүүк Зандка гацаагч тэмцэгч баатрууд маань ганц ч үг дуугарахгүй.Болдын дүү шведэд консул,женкогийн хүргэн Сингад бэр дүү нь европод гэхчлэн амраад дэмий хэвтэж байдаг. Зандкагийн гадаад яамны сайд байхдаа хийсэн мөнгөний шахаа зөндөө учраас .

Avatar

Иргэн 2019-06-07 122.201.21.164

Цогтоо сайд огцрох байлгүй дээ. Жолооч нь шүү дээ. Огцрохгүй бол а**х ял өг

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-06-07 103.229.120.133

Манай гадаад харилцааны салбарт ажилладаг хүмүүс ёс зүйн алдаа гаргах, гэмт хэрэгт холбогдох явдал их гарч байгаад ЯАМНЫ УДИРДЛАГА, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ДҮГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.Яамны дэргэдэх ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ МУУ АЖИЛЛАЖЭЭ.Сонгон шалгаруулах, шатлан дэвшүүлэх журмаа боловсронгуй болгож, хүнээ сайн судлах хэрэгтэй. Манай ахмад дипломатчийн хүүхэд гээд давуу байдал олгох гээд байдаг явдал намайг төрийн албанд ажиллаж байхад гардаг байсан. Одоо гаднаас шахаа хийгээд байгаа юм байна.

Avatar

Зочин 2019-06-07 64.119.18.195

Энэ бол манай нийгэм, төр маань дампуурсныг л харуулаад байна. Нийгэм нь ийм болчихмон байхад гадаад харилцааны салбар өөр байх ямар ч арга үгүй. Харин ч энэ салбар бусдыгаа бодвол бүрмөсөн сөнөчихөагүй байгаа шүү.

Avatar

Зочин 2019-06-07 139.5.217.43

Saidiig n ogzruulax xeregtei

Avatar

Уншигч 2019-06-07 202.9.42.103

Германы хэвлэлд гараагүй бол нуугаад өнгөрөх байждээ.хувь хүний нууц ар гэр нь захисан ч гэх шиг… Төрийн нэр барьж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ингэтлээ хамгаалаад байгаа нь шударга юм гэжүү???

Avatar

иргэн 2019-06-07 150.129.142.141

мэргэжилтнүүдээ сонголтгүй авдгаас энэ. Жаргал даахгүйн зовлон болжээ. Ийм байдлыг бүх газрууд анхаармаар, дэндүү задгай мэдлэг чадвар хүмүүжлийг төлөвшлийг ердөө бодолцдоггүй болсон нь нурахын цондон.

Avatar

Зочин 2019-06-07 202.131.253.66

Сайд дарга нарын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог нь хэргээс мултрах үйлдэл их байдаг.Дээдсийн хүрээнийхэн ийм тансаг хэрэглээг хэрэглэдг болвч тэд өөрсдийн эрүүл мэндээ устгаж байгаа нв хохино болхоос яая гэх вэ дээ хөөрхий.Хар тамхинд эргэлт буцалтгүй орсонл бол цаазаар авахгүй бол хэзээч зогсоох хүч байхгүй гэж мэд.

Avatar

Зочин 2019-06-07 66.181.188.18

Малчны хүүхдүүд хар тамхины наймаа яагаад хийхгүй байна вэ? Энэ хоёр Овооо баяжсан байх даа.

Avatar

zochin 2019-06-07 59.153.85.67

Ter Selenge aimgiin hariyat jolooch nohor malchny huuhed yum bish uu? Ene asuudald malchny huuhed bna uu, seheeten hunii huuhed bna uu ogt oadliigui, gadaadad bugd Mongol ulsyn irged, gadnyhan yalgahgui, tiim uchraas bid bugd l Mongol ulsyn neriig bodoj, ondort avch yavah yostoi

Avatar

Иргэн 2019-06-07 66.181.161.76

Энэ жолооч Эрдэнэбаяр нь П.Очирбатын дүүгийн хүүхэд штээ халөөнийх бишээ

Avatar

Зочин 2019-06-07 202.9.42.49

п.очирбатын дүү оюунбадамын хүүхэд , оюунбадам нь олон жил эмэгтэйчүүдийн хорихын дарга хийгээ биз дээ , бузрууд л байж

Avatar

мАН 2019-06-07 202.126.89.133

мангИЙН ТОМИЛГОО ИНГЭЖ Л ТААРНА.

Avatar

Энэ Мөнхтүшиг гэгч мээмтэй пионерийн хүү юм биз дээ 2019-06-07 139.5.219.140

Монгол бүх талаараа мөхөл рүү гээ явж байна. Эцсийн эцэст бүгд мөхөж дуусна гэдгээ ойлгох цаг болжээ.

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.138

Арын хаалгаар ГХЯаманд очдог боловсрол мэдлэг дутуу юмд ингэж л улсын нэр баастана. Онигоотой дурак олон жил хоригдоосой билээ

Avatar

Зочин 2019-06-07 113.158.35.203

Мэдээлэл хийж бга нь мээмтэй пионер Болоривмаагийн хүү. Консулын хэлтсийн дарга. Даргын хүүхэд дарга, шүүгчийн хүүхэд консул болдог ийм газар ийм бузар хэрэг гарахгүй бх аргагүй юм да

Avatar

Зочин 2019-06-07 64.119.16.226

Мөөмтэй пионер хаха

Avatar

Зочин 2019-06-07 202.55.188.45

Муу ээж нь их л гүйх бхдаа гадаадад даргын хүүдэд хууль хамаагүй гэж бодсон юм бхдаа хөхрөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж