Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч хэн бэ?

Бүгд найрамдах Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул, жолооч хоёр өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай, суудлын автомашинаар 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад Герман улсын Дрезден хотын гааль, цагдаагийнханд саатуулагдсан нь дэлхий дахиныг шуугиулж байна.

Хэрэг явдал сар гаруйн өмнө болсон атал Гадаад харилцааны яам өчигдөр /2019.06.06/ энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн нь асуудлыг нууцалж, хав дарах сонирхол байв уу гэх хардлага ч төрүүлж буй. Өмнө нь Монголын дипломатууд тамхи их хэмжээгээр тээвэрлэж яваад хил, гаалийнханд саатуулагддаг байснаас биш хар тамхитай нэр холбогдсон тохиолдол байхгүй.  Бидэнд олдсон мэдээллээр дипломат ажилтан нь Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсныг албаны эх сурвалж мэдээлсэн.

Тодруулбал, Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Истанбул дахь Монголын консулын газарт дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож очжээ. Түүний аав нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ шүүгч юм байна.

Дэд Консул Б.Бат-Эрдэнэ нь өмнө ОХУ болон Банкокд консулаар ажиллаж байсан аж. Үүнээс гадна 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орон сууц, машин, зуслангийн газар байхгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд жилийн 37703.91 төгрөгийн орлоготой гэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэд жил гаруй хугацаанд хар тамхи, мансууруулах төрлийн бодис зөөвөрлөсөн байх магадлалтай юм байна.

 

Харин "Мерседес бенз" маркийн автомашиныг жолоодож явсан С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил жолоочоор ажилласан, Сэлэнгэ аймгийн харъяат гэх мэдээлэл бий. Гадаад харилцааны сайд нарын машиныг барьдаг байсан. У.Хүрэлсүхийн танхим байгуулагдсаны дараахан Истанбул дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт жолооч хийхээр явжээ.

Дээрх хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Н.Мөнхтүшиг “Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан холбогдож, ажиллаж байна. Хилийн чанадад Монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гадаад харилцааны яам консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан учраас хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй. Мөн Герман улсын хуулиар хар тамхины хэрэгт холбогдвол 2-15 жилийн ялтай” гэдгийг онцолсон юм.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж