Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланг мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланг мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/ Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан болон Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад өргөн мэдүүлэв.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлдэг. Энэ дагуу Үндэсний аудитын газар нь нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж