Гэр хорооллынхон түлш хайсаар Улаанбаатар хотыг тойрч байна | News.MN

Гэр хорооллынхон түлш хайсаар Улаанбаатар хотыг тойрч байна

Гэр хорооллынхон түлш хайсаар Улаанбаатар хотыг тойрч байна

Гэр хорооллынхон түлш хайсаар Улаанбаатар хотыг тойрч байна

Зуны тэргүүн сар гарч, нар буцах өдөр ойртож байгаа ч нарны илч наашлаагүй тул нийслэлийн гэр хорооллынхон зутруухан өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Гэрээ дулаацуулъя гэвч түлш нь эрээд олддоггүй эрдэнэ болжээ. Хүйтэн гэрт амьдрах хүүхэд багачууд нь ханиад томуунаас салахаа больж, шөнө дөлөөр эмнэлэгт хандах нь ихэссэн байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 1-ээс эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүнийг “Сайжруулсан сайн түлш” нэртэй түлшээр орлуулахаар болж, өнгөрсөн өвлийн турш үйлдвэрлэсэн ч өнөөх нь олдсон нэгнийх нь гэрийн жаврыг үргээхээс цаашгүй байгааг иргэд хэлж буй юм. Бид энэ асуудлыг сурвалжлахаар өчигдөр Чингэлтэй дүүргийг зорьсон юм.

Нэрээ хэлэхийг хүсээгүй таксины нэгэн жолооч “Манайх Долоон буудалд амьдардаг юм. Нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноос хойш нүүрс олдохгүй байна билээ. Гэрт амьдардаг болохоор гал түлэхгүй л бол хүүхэд ханиад хүрчихнэ. Мод түлээд жавар арилахгүй, эдийн засагт ч шаталттай. Нүүрсээ түлье  гээд таксинд явж байхдаа хайв ч олдохгүй, хот тойрч байна. Ядахдаа түүхий нүүрсийг орлоно гээд байсан “Сайжруулсан түлш” нэртэй шахмал түлш борлуулж байгаа цэг нь их цөөхөн, очоод авъя гэхээр дууссан гээд байхгүй. Ирэх өвлийг хэрхэн давхаа мэдэхгүй л байна. Одоо ч яах вэ зун цаг болж байна, аргатай. Нүүрсийг орлох шахмал түлшний чанарыг сайжруулахгүй бол ийм түлшээр өвлийг давна гэж байхгүй” хэмээсэн юм.

 

Улаанбаатар хотын хэмжээнд 230.000 өрх нь гэр хороололд амьдардаг. Тэдний энэ зуны хэрэглээг хангахаар  Тавантолгой ХХК “Сайжруулсан сайн түлш” борлуулах цэгүүдийг арван байршилд байгуулсан ч иргэдэд энэ тухай мэдээлэл хомс байна.  Хотын захын дүүргийн аль ч автобусны буудал, гудамжны үзүүр, булан тохойд байрлах дэлгүүрээс “нүүрс зарж байна уу” гэж сураглавал үгүй гэсэн хариулттай хоосон хаалга мөргөж буйг иргэд хэлж байв.

НҮҮРСГҮЙГЭЭР ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ ЧАДАХГҮЙ 

Баянгол дүүргийн оршин суугч Ц.ЖАВЗАН:   

-Энэ жил зун болох юм уу даа. Ойрын өдрүүдэд их л сэрүүхэн байна. Гадуур нүүрс олдохгүй байна. Хаана ч борлуулахаа больсон гэсэн. Манай гэрийн ойролцоох дэлгүүрүүдээр огт худалдаалахгүй байна билээ. Нийслэлд нүүрс оруулахыг хориглосон шийдвэртэй л холбоотой байх. Арга буюу “Сайжруулсан сайн түлш” нэртэй сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж үзсэн л дээ. Маш их тортогтой, үнс их гардаг. Илч муутай санагдсан. Зуны улиралд жавар үргээх төдий л болохоос биш өвлийн хүйтэнд ч бэрхдээ. Паараар халдаг байшинтай айлуудад бол сайжруулсан шахмал түлшээр дулаахан өвөлжинө гэхэд итгэл муутай л байна.  Илч дулаанаар нүүрсийг гүйцэхгүй юм билээ. Ер нь нүүрсээ л түлсэн нь дээр гэж бодогдсон. Өвлөөс нүүрс олдохгүй бол ядаж “Сайн түлш” борлуулж байгаа цэгүүдээ л олшруулах хэрэгтэй. Цэг нь их бага юм. Мэдээллээ ч бага түгээж байна.

Иргэн Д.БАТЖАРГАЛ:

-Нийслэлд түүхий нүүрсийг хориглосноос хойш олдохгүй байгаа шүү дээ. Олдохгүй удаж байна. Тиймээс “Сайжруулсан сайн түлш”-ийг хэрэглэхээс өөр яах билээ. Дулааны улиралд сэрүүн өдрүүдэд  жавар арилгачхаж байна. Гэхдээ л зарим өдрүүдэд түлш нь олдохгүй, хүүхдүүд даарснаасаа болж ханиад хүрэх боллоо. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээр ороход өчнөөн хүүхэд байна шүү дээ. Дүн өвлийн хүйтэнд бол ийм түлштэй нэг хоног ч тэсэхгүй. Паартай байшинг халааж дөнгөхгүй л байх. Манайх паартай байшинтай болохоор өвлийг яаж давна даа л гэж  одооноос бодож байна.  Үнс тортог нь  нүүрстэй харьцуулахад ялгаагүй.  Утааг багасгаж түүхий нүүрсийг хориглохоор шийдвэрлэсэн бол ядахдаа “Сайжруулсан сайн түлш” гээд энэ  шахмал түлшнийхээ чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.ЛХАГВАДОРЖ: 

-Би олон жил нүүрс зарсан хүн. Засгийн газраас нийслэлд түүхий нүүрсийг оруулахыг хориглосноос хоногийн хоолтой залгуулдаг байсан амьжиргаа минь тасарлаа. Гэлээ ч эсэргүүцээд тусыг эс олох биз. Нэгэнт гаргасан эрх баригчдын шийдвэрийг өөрчлөхөд хүч минь хүрэхгүй. Төрөөс санал болгоод буй “Сайжруулсан сайн түлш”-ийг өвөө нь хэрэглэж үзсэн хүнийхээ хувьд хэлэхэд аргал түлдэг шиг л юм. Хэсэгхэн хугацаанд цогшиж жавар арилгаад  л эргээд л гэр хүйтэн болж байна.  Чанарыг нь сайжруулахгүй бол өвлийн улирлыг давахад хүнд санагдсан.

"САЙЖРУУЛСАН САЙН ТҮЛШ" БОРЛУУЛАХ ЦЭГҮҮДИЙН ХАЯГ ЗАРИМ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

“Сайжруулсан сайн түлш” нэртэй “Тавантолгой түлш” ХХК-ны үйлдвэрлэсэн шахмал түлш олдоц муу байгаад иргэд бухимдалтай байгаа юм. “Тавантолгой түлш”-ийнхэн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган айл өрхийн хэрэгцээг хангана гэдгээ илэрхийлж буй. Одоогоор 60 мянган тонныг нөөцөлсөн ба дулааны улиралд иргэдийг галаар таслахгүйн тулд таван дүүргийн 10 цэгт бага хэмжээгээр түгээж буйг “Тавантолгой түлш" ХХК-ны Борлуулалтын ахлах менежер Ш.Мөнхцог хэлж байсан юм. Тэрбээр одоогоор 600 цэг байгуулах шаардлагагүй гэдгийг тодотгож байв.

Тус компанийн сайжруулсан шахмал түлшийг өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг Хөтөлийн өргөн чөлөө, Тахилтын сургуулийн нэгдүгээр гудамж, Баянгол дүүргийн нутаг Зүүн Нарангийн 15-04, Чингэлтэй дүүргийн Гялгар зах, Дэнжийн мянга дахь “Нарантуул зах-2” төвийн  баруун талд, олны мэдэх цагаан байрны автобусны буудал зэрэг 10 байршилд худалдаалж буй.

Эдгээрээс Дэнжийн мянга дахь “Нарантуул зах-2” төвийн  баруун талд байрлах “Сайжруулсан сайн түлш” борлуулах цэгт өчигдөр очиход зургаан тонн орчим нүүрсний нөөцтэй байв. Тухайн өдөр үйлдвэрээс нэмэлтээр түлш ирээгүй гэж борлуулагч н.Сүрэнхорлоо хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр түлш ирээгүй. Гэхдээ нөөц хангалттай байна. Өглөөнөөс хойш нэг тонн орчим түлш борлууллаа. Цаг агаар дулаахан болохоор худалдан авалт бага байна. Миний ажигласнаар  “Сайжруулсан сайн түлш” төслийн зууханд боломжийн илч дулаантай бол энгийн зууханд илчгүй тааруухан байх шиг байна билээ. Хүмүүсийн хандлага өөр, өөр байна. Би айлд туршиж түлж үзэхэд боломжийн л санагдсан” гэлээ.

Дараа нь Сүхбаатар дүүргийн нутаг Цагаан байрны автобусны буудлын орчимд байрлах “Сайжруулсан сайн түлш” борлуулах цэгийг зорьсон ч олсонгүй. Хаяг нь тодорхойгүй байх ба борлуулагчийн зааж хэлснээр автобусны буудлын ард байрлах цэнхэр саравчинд нүүрсний бараа олж хараагүй юм. Тус цэгийн хувьд байршил нь тодорхойгүй олоход төвөгтэй санагдсан билээ. Үүнийг борлуулагч нь сайжруулсан сайн түлш харагдахгүй байгаа нь нэг тонныг борлуулж дууссан, дахин нэг тонныг агуулахаасаа гаргаж байрлуулахаар бэлдсэн хэмээн тайлбарлав. Учир нь нэг дор олон тонноор түлшийг байлгах нь хурц нар, гэнэтийн бороо, нойтон цасанд илчээ алдаж чанар нь муудах эрсдэлтэй аж. Иймд агуулахад нөөцөлсөн гэнэ.

ШАХМАЛ ТҮЛШИЙГ НАР БОРООНООС ХАМГААЛАХГҮЙ  БОЛ ЧАНАРАА АЛДАНА

Борлуулагч Б.АЛТАНЗУЛ: 

-Сайжруулсан сайн шахмал түлшийг цас бороонд норгохоос сэргийлж агуулахад нөөцөлсөн. Манай цэгээс хүмүүс их асууж сурагладаг. Ихэнх нь мэдэж байгаа байх. Түлшээ борлуулахдаа 24 цагаар ажиллахгүй л бол болохгүй. Орой үдэш хаачихаар хүмүүс сурагладаг. Тиймээс хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Цаг агаар дулаахан болохоор хүмүүс түлш авах нь бага байх шиг байна. Байшинтай хүмүүс их түлш авч байгаа. Цаг агаар муудахад байшин хүйт даадаг учраас галлах шаардлагатай байгаа болов уу гэлээ.

Түүхий нүүрсийг хориглож эхлээд сарын хугацаа өнгөрөөгүй ч түүнийг орлуулсан “Тавантолгой” ХХК-ны “Сайжруулсан сайн түлш” шахмал түлшээр иргэд өвлийн хүйтнийг давна гэхэд итгэлгүй байгаа юм. Агаарын бохирдлыг  бууруулах зорилгоор үе үеийн Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр голдуу гэр хорооллынхон руу чиглэдэг. Зуух, утаа шүүгч тараах шийдвэр өмнө нь бүтэлгүйтэж байсан гашуун түүх бий. Энэ удаа түүхий нүүрсийг дахин хориглох шийдвэр гаргасан нь ирэх намраас биелэлээ олох уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Сайжруулсан сайн шахмал түлш борлуулж байгаа цэгийн байршил 

 

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-07 202.179.26.193

Зарим айл маш эвгү ХОГ шиг үнэртэй маш их утаатай юм түлдэ бх юм ЭНЭ талаар хааана мэдээлэх юэ

Avatar

Зочин 2019-06-07 182.160.32.210

өмхий утаанаасаа салах дургүй ооркууд нутаг буцаачээ. хот бузарлаад өмхий угаар ханхлууд хуцацгаах юм

Avatar

Зочин 2019-06-07 174.214.13.249

Болж,болж

Avatar

Зочин 2019-06-07 202.55.191.40

За энэ түлшийг түлж үзлээ. Нэлээн мод сайтай түлэхгүй бол энэ чулуунууд чинь шатахгүй байнаа. Модоор зодож асаагаад жаахан илч гарах нь гарч байна. Төв Азийн цээжинд байршилтай Улаанбаатрын идэр есийн хүйтэнд цельсийн хасах дөчин градуст энэ хог чинь гэр халаахгүй нь тодорхой байна. Олон айл юу ч хамаагүй нэмж түлнэ гэдэгт итгэлтэй байна. Дагалдах дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр автоматаар ингэж нүүрсийг хориод ч дээ мэдэхгүй

Avatar

иргэн 2019-06-07 202.9.43.67

БАЯЧУУД нь НҮҮРСЭЭ ЦАХИЛГААН СТАНЦДАА ТҮЛҮҮЛЭЭД. Ядуучууд нь ШАХМАЛ ТҮЛШ нэртэй ШАхааны БИЗНЕСТ НЭрвэгдэж ӨВЧИН ТУСАЖ ҮХ гэж байна да. НҮҮРС ТҮЛХЭЭ БОЛЬЖ БАЙГАА бол ЦАХИЛГААН СТАНЦУУДАД БАС битий ТҮЛЭЭЭД БАЙГААЧЭЭ.

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.67

БАЯЧУУД нь НҮҮРСЭЭ ЦАХИЛГААН СТАНЦДАА ТҮЛҮҮЛЭЭД. Ядуучууд нь ШАХМАЛ ТҮЛШ нэртэй ШАхааны БИЗНЕСТ НЭрвэгдэж ӨВЧИН ТУСАЖ ҮХ гэж байна да. НҮҮРС ТҮЛХЭЭ БОЛЬЖ БАЙГАА бол ЦАХИЛГААН СТАНЦУУДАД БАС битий ТҮЛЭЭЭД БАЙГААЧЭЭ.

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.67

Тавантолгой ОДОО бүр МОНГОЛ улсын ХАМАГ БАЯЛАГИЙГ ХАМЧААД Ханахгүй МУЫН бүхий л АШИГТАЙ БИЗНЕСИЙГ ШАХАА БАЙДЛААР ОРУУЛДАГ БОЛЖ ДЭ.

Avatar

Зочин 2019-06-07 64.119.21.210

хогийн сайт!!

Avatar

Зочин 2019-06-07 202.9.43.67

.ЦАХИЛГААН СТАНЦУУДАА БАС ЧАДДАГ ЮМ БОЛ. НҮҮРС ТҮЛҮҮЛЭХИЙГ НЬ БАС Зогсоогоод НААД ТҮЛШЭЭРЭЙ ГАЛЛААРАЙ

Avatar

987654 2019-06-07 49.0.212.4

Сү Батболдын сайт

Avatar

Зочин 2019-06-07 202.126.88.44

Нүүрсний хувьд маргаангүй сайн юм байна лээ. Аливаа болж бүтэж байгаа зүйлийг харлуулах юмыг гарамгай сайн хийх юмаа

Avatar

Зочин 2019-06-07 202.126.88.199

Ярилцлага зохиогоод шаачих юм. Иргэдийн зураг хаана байна

Avatar

Зочин 2019-06-07 202.126.88.228

Сайн түлш биш Сайжруулсан Түлш гэдэг. Сэтгүүлч юм жаахан унш муулахаасаа өмнө.

Avatar

Тогтох 2019-06-07 202.126.89.239

Аливаа юм орц норм нь тодорхой байх хэрэгтэй. Энэ таван толгойн нүүрсэнд яг юу хэдий хэр хольж илчлэгийг нь багасгаснаа хэлээчээ. Үнс их байна гэдэг чинь шатдаггүй хольц байнаа л гэсэн үг. Арай шар шавар хольж тэнэгтсэн юм биш биз дээ. Хүрэлсүхийн засаг энэ нүүрснээсээ болж унана даа. Ард түмнийг эргүү тэнэг гэж бодоод хэрэггүйдээ. Хүрэлсүхийн толгойг эргүүлж хууран мэхэлж байгаа нүүрсний нөхдүүдийг яалтай ч билээ. Утааг багасгах хөрөнгө мөнгийг арайл гомдмоор худлаа юманд үрлээ дээ.

Avatar

Зочин 2019-06-07 77.111.245.130

Үнс их байна гэдэг чинь шавар шороо л хольсон байна гэсэн үг ойлгомжтой

Avatar

Зочин 2019-06-07 112.72.12.4

Зуслан дээрээ энэ түлшийг авч түлж үзлээ. Налайхын нүүрснээс илүү утаа гарч байна. Бас илч муутай, хаягдал үнс нь ямарч нүүрснээс хамаагүй их байна.
Яаж хийхээрээ нүүрснээс түүхий нүүрснээ. дордуулаад байнаа? Ус бороонд норгож зараад байгаамуу?

Avatar

Зочин 2019-06-07 122.201.22.189

Илч сайтай нүүрсийг бодвол удаан шатдаг л юм бна лээ гэвч олдоц муу юм билээ

Avatar

Zochin 2019-06-07 202.4.248.65

Хийсэн түлшээ ч хэрэглэгчдэд төвөггүйгээр борлуулж чадахгүй байна гэдэг чинь чадваргүйгээ харуулж байна гэсэн үг.

Avatar

Иргэн 2019-06-07 66.181.185.121

Хийсэн ажлын харлуулах гэсэн захиалгат нийтлэл байна

Avatar

Зочин 2019-06-07 202.70.46.20

Би ч бас тэгж бодож байна. Энэ түлшиг гаргаж авах гэж олон удаагийн судалгаа, одоо үйлвэрлэх гэж хичнээн хүн нойр хоолоо хасан зүтгэж байгаа билээ дээ. Эхлэл дандаа хэцүү байдаг. Ингэсгээд гайгүй болно.

Avatar

зочин 2019-06-07 66.181.166.196

Санаа нь зөв ч хийж байгаа улс нь нөгөө л оролцсон болгоноо бусниулдаг төр, төрийн мэдлийн компаниуд болохоор чанар, хүртээмжийн хувьд асуудалтай байх нь аргагүй л дээ, цаашид сайжирна гэх найдлага ч байхгүй, өвөл болохоор түүхий нүүрсийг эргүүлээд оруулна даа оруулна, ирэх жил сонгуультай юм чинь

Avatar

zochin 2019-06-07 202.21.124.20

Энэ түлш нь тэгээд утаа гаргахгүй хэрэг үү? Химийн талаас нь тайлбараа өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмнийг мэхэлж байгаа хэрэг шүү.

Avatar

Иргэн 2019-06-07 103.212.118.129

Худлаа бичихээ боль л доо. Илчлэг өндөр нүүрс яахаараа дулаацуулж чадахгүй байх вэ дээ. Алаг толгойн нунтагийг түлэхэд л илч сайтай зуух хайлуулахаа шахдаг гдг. Тавантолгойн нүүрс тэрнээс бага илчлэгтэй бна гэж байхгүй ээ. Жаахан логиктой сэтгэж бичмээр юм

Avatar

Зочин 2019-06-07 66.181.178.113

Нүүрсийг нь 30-40% үнстэй болгочихвол яах бол. Ямар логик гарах вэ

Avatar

Зочин 2019-06-07 202.131.242.254

Түлээ нүүрс зардаг байсан 600-гаад цэг, зөөж тээвэрлэдэг 1000 портер бонго, нийт 20.000 хүн өрсөлдөж, эрэлтийг хангаж байсан зах зээлийг төр оролцсон 4-5 компани зохицуулна гэж байхгүй. Төр оролцсон зах зээл болгон хямардаг.

Avatar

Зочин 2019-06-07 64.119.16.226

Манайхан аливаа эд барааг хангалттай хийж чаддаггүй махыг л хар даа

Avatar

бөа 2019-06-07 203.91.112.242

эвлэр эвлэр эсвэл хотоос гар бүгд утаандаа хордоод уушигаар үхлээ, үхсэндээ энэ хотод ад үзэгдэн үзэгдэн суугаад байдаг юм таксиний халтуур хийх гээд байгаам бол гэрээ хотоос гаргаад өөрөө эндээ халтуураа хийнэ биз, НҮҮРС ТҮЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Avatar

fdg 2019-06-07 66.181.168.131

iag zuv.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж