2015 онд батлагдсан сонгуулийн тухай хуулийг МАН өөрчилж, Ерөнхийлөгч, УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийг тус тусад нь хуулиар зохицуулах улс төрийн шийдвэрт хүрсэн. Ингэхдээ өнгөрсөн 2016 оны УИХ, нийслэл, орон нутгийн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулсан сонгуулиудыг тус тусдаа хуулиудаар зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа, сонгууль зохион байгуулахад хүндрэл учирсан гэж үзсэн.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг тодорхой хугацаанд сонгуулийн хуулиудыг боловсруулсан тус тусад нь салгаж, бэлэн болгосон бөгөөд өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгээр хэлэлцсэн. Бүлгийн зүгээс ч сонгуулийн хуулиудыг тус тусад нь салгах нь зөв гэж дэмжээд, УИХ-ын сонгуулийг улс нэг тойрог буюу 76 нэр дэвшигчийг тодруулахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан гэдгээ зарласан.
Эрх баригчдын зүгээс улс нэг тойрог болох нь төсөвт ирэх ачааллыг бууруулах, улс төрийн намуудад боломж олгож байгаа хэмээн “шоудав”.
Өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан намуудын түүхийг харсан ч, өнөөгийн эрх баригчдын улс төрийн рейтингийг харсан ч улс нэг тойрог буюу том тойргоор сонгууль зохион байгуулна гэдэг эрх баригч МАН-ын хувьд боломжгүй зүйл. Хэрэв улс нэг тойрог гэж үзвэл зөвхөн сонгогчдод танигдсан, О.Баасанхүү гишүүний хэлснээр хамгийн олон “хамсаатантай”, жинхэнэ попорч чаддаг хүмүүс л ирэх 2020 оны сонгуульд гарч ирэх боломжтой болно. Эрх баригчдын зүгээс ч улс нэг тойрог болгох том тойргийг дэмжиж байгаа гэдгээ дуу нэгтэйгээр хэвлэл мэдээллийхэнд хэлж байв. Гэхдээ тэдний энэ ярьсан бүхэн зүгээр л улс төрийн намын хувьд оноо авах гэсэн тактик байсан гэдэг нь өчигдөр тодорхой болов.
Өнгөрсөн хугацаанд нийт долоон удаагийн парламентын сонгууль явуулж байсан бөгөөд олонх нь нэг мандаттай 76 тойргийн тогтолцоогоор сонгууль зохион байгуулж байсан бөгөөд ихэнхдээ МАН олонх болж байжээ.
Тайлбар: Сонгууль зохион байгуулсан тогтолцоо, үр дүн
№ | Сонгууль зохион байгуулсан он | Сонгуулийн тогтолцоо | Улс төрийн намуудын авсан саналын тоо | Сонгуулийн ирц |
1 | 1992 | Олон мандаттай томсгосон 26 тойрог |
| 95.6 хувь |
2 | 1996 | 1 мандаттай 76 тойрог |
| 92.15 хувь |
3 | 2000 | 1 мандаттай 76 тойрог |
| 82.43 хувь |
4 | 2004 | 1 мандаттай 76 тойрог |
| 81.94 |
5 | 2008 | Олон мандаттай томсгосон 26 тойрог |
| 76.46 хувь |
6 | 2012 | Хосолсон 48 мандаттай 26 тойрог 28 мандаттай жагсаалт |
| 67.29 хувь |
7 | 2016 | 1 мандаттай 76 тойрог |
| 73.58 хувь |
Сүүлийн 19 жилийн хугацаанд сонгогдсон парламент бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж ярьсаар ирсэн. Гэхдээ өчигдөр МАН-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг албан ёсоор өргөн барьсан нь том алхам байв.
Мэдээж эрх баригчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа улс төрийн намуудын төлөөллийг багтаасан, тохиролцоод хүрсэн учраас ийнхүү өргөн барьсан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа МАН сонгуулийн хуультай холбоотой, ач холбогдолтой нэгэн заалт оруулсан нь сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэх заалтыг оруулж өгсөн. Өнгөрсөн хугацаанд явуулсан параментын сонгуулиуд мажоритар, порпорционал, томсгосон, жижигсгэсэн гээд олон янзын тогтолцоог туршиж байсан бөгөөд мажоритар буюу холимог системийг нэг л удаа туршсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуультай харшилж байсан учраас энэ удаад сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, эрх барьж буй нам УИХ-ын сонгуулийн тогтолцоог хүссэнээрээ өөрчилж, өөрсөддөө ашигтай хувилбарыг ч сонгох боломжтой болох юм. Ийм жишиг тогтсон бөгөөд МАН энэ удаад өөрсөддөө илүү давуу байдал үүсгэж, Үндсэн хуульд энэ заалтыг шигтгэж байгаа нь ч учиртай.
Одоо үйлчилж байгаа хуулиар сонгуулийн хуульд сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болно гэх заалтыг өөрчилж нэг жилийн өмнө өөрчлөлт оруулна гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж өгчээ, эрх баригчид. Тэгэхээр сонгуулийн хуулиас өмнө Үндсэн хууль батлагдвал жижиг тойргийг сонгох эсвэл бүр сонгуулийн хуулиа өөрчилж чадахгүйд ч хүрч болох. Гэхдээ эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2021 оноос хэрэгжүүлнэ гэхээр энэ таамаглал юу л бол.
Түүнээс гадна улс төрийн хүрээнд бас нэг хувилбар яригдаж буй. Хэрэв МАН Үндсэн хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй, сонгуулийн хуулиа ч өөрчилж чадахгүй бол яах вэ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэзээ хэлэлцэж эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа МАН сонгуулийн хуулиудаа батлах хангалттай боломж бий. Тиймээс тэдний яриад, дэмжээд байгаа улс нэг тойрог буюу том тойргоор сонгууль зохион байгуулна гэдэг юу л бол. Тэгээд ч сонгууль болтол зай ч байна, лай ч байна.
Улс төрийн тавцанд өрсөлдөж, эрх барихыг хүсч байгаа нам бүхэн сонгуульд оролцох хөзрөө бүтэн нэг жилийн өмнө зарлаж байна гэхээр эргэлзээ төрүүлмээр. Санал авах өдрөөс зургааны сарын өмнө хүссэн тогтолцоо, хуулиа батлаад сонгуульд орох эрх нь давуу байдалтайгаар байгаа ийм нөхцөлд МАН сонгуулийн хөзрөө гүйцэд дэлгээгүй нь лавтай.
Тэгээд ч улс нэг тойрог гэх санал хэлэлцүүлгийн явцад унаж, тэдний жинхэнэ хүссэн заалт горимын саналаар ороод ирэхийг үгүйсгэх аргагүй.
Захиргааны ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацааг ердөө нэг хүний үгээр л шийдээд оруулаад ирсэн эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн, сонгуулийн хуулийн ч зүсийг нь хувилгаад оруулаад ирэх боломж, эрх нь нээлттэй байгаа. Тиймээс МАН-ын санаачилж, хоёр гараа өргөж дэмжээд байгаа улс нэг тойрог буюу том тойргоор 2020 оны сонгууль лав явахгүй болов уу. Хэрхэхийг ирэх өдрүүдэд өрнөх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаж зүсэлж, батлахаас илүү их хамаарч болох юм.
Ш.ЧИМЭГ
иргэн 2019-06-07 202.179.27.9
МАН бол алийгаа алджээ Томилсон Дипломатууд нь хүртэл Улс орон дамнасан Конторбандын хэрэг буюу Хар тамхи зөөвөрлөх Гэмт хэрэгт байнга орооцолдож Улс орныхоо Нэр хүндийг Олон улсын тавцанд удаа дараарлан унгааж байна шүү дээ Төрийн ордондоо Архидан согтуурч нэгнийхээ Аминд хүрлээ ийм Ёс зүйгүй Нам ҮХ-д гар дүрнэ гэсэн чинь байж боломгүй асуудал УИХ Тар
987654 2019-06-07 49.0.212.4
МАН-ын лалрууд
Зочин 2019-06-07 73.92.12.67
Нэг тойрог ч бай 100000 тойрог ч бай сонгож байгаа сонгогдож байгаа нь ийм хог
Шаарууд байгаа тохиолдолд эцсийн ур дун нь яг адил. Аль нэг хувилбараа аваад сонгуулиа хийсэн болоод сенечихгуй шиг сажилж байгаад 50 , 60 жил болчихвол эрхбиш ардчилал, зах зээлийн системтэй хуулиа хундэлдэг улс эрхбиш болох байлгуй дээ. Одоо бол естой бантан улс гэгч л байна
Зочин 2019-06-07 66.181.189.20
Ш. Чимэг гэж ямар сэтгүүл байна аа. Бичлэгийн сэдэв арга нь нэг хүнийг санагдуулаад байна.
иргэн 2019-06-07 202.131.249.67
Сонгууль дөхөхөөр л хуулиа өөрчилдөг улс манайхаас өөр байдаг болов уу. Эсвэл одоо болтол сонгууль яаж явуулах ухаанаа олдоггүй юм болов уу. Үнэн дампуу улс болжээ
Иргэн 2019-06-07 192.82.64.236
Нэг тойрог болсноор зөв бодлоготой шинэ нам, залуу улс төрч гарч ирэх бололцоотой болох байх. Дэмжмээр байвч өөр тойрогт нэр дэвшсэн хүмүүс олон байдаг. Энэ хэлбэрээр сонгууль явуулаад үзэх хэрэгтэй.
иргэн 2019-06-07 202.179.27.9
МАН дэндүү их юм бодож Төлөвлөж байгаа юм биш биз МАН дараагийн Горьдолтгүй Сонгуулийн хуулийг яаж ч засварлаж шинжэлсэн ч Монголчууд одоо Хэнийг ямар Нам-ыг Сонгохоо мэдэхтэйгээ болцгоосон лав л МАН АН-уудад л биш
Зочин 2019-06-07 182.160.0.215
MAN lav bish
Иргэн 2019-06-07 10.170.200.6
Төсвийн мөнгийг 300 сумдад жижиглэн хуваарилж үрэн таран хийхээ болих цаг болсон. Улс орны хэмжээний томоохон төсөлдөө зарцуулах нь зөв. Мөнгөтэй хүн хэдэн сумдад мөнгөө тараагаад гараад ирдэг байдал цэгцэрнэ. 1 тойргоор сонгууль явуулахыг дэмжиж байна.
Irgen 2019-06-07 66.181.161.80
Yag zov
Зочин 2019-06-07 150.129.142.240
АНусууд боож үхлээ юу. Тэгнээ тэгнэ та нарт Монгол Улсын төлөө гэх бүх зүйл таалагддаггүй л дээ
Зочин 2019-06-07 122.201.21.130
Нэг зөв идей гарч ирэхээр нь жадлан эсэргүүцэхээ больчих 1 ТОЙРОГ хамгийн зөв хувилбар
Зочин 2019-06-07 202.131.228.131
Популизм замбараагаа алдах биз. Бүгд өр тэглэнэ, хүүхэд бүрт сая, хүн бүрт хишиг гээд солиорч эхэлнэ.