Путины ээлжит морин аялал

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Путины ээлжит морин аялал

Саяхан манай хойд
хєршийн маань Ерєнхий сайд Владимир Путин Ази тивийн тєв хэсэгт орших,
Оросын Холбооны Улсын Сибирийн холбооны тойрогт хамаардаг бvгд найрамдах
Хакас улсад айлчилсан байна. Тэрээр ажлынхаа зав
чєлєєгєєр болж єгвєл морь унаж, хээр гадаа явах дуртай нэгэн билээ. Мєн
тэрээр 2009 оны 8-р сард Тувагийн уулсаар морь унан аялаж, Монгол айлаар
зочилж байсан тухай бид мэдээллэж байсан. Тvvний энэ удаа зочилон очсон
нутаг нь бас л Монгол гаралтай хvмvvс оршин суудаг бєгєєд магадгvй
тvvнийг Морин дээр мордож, уул ус байгаль дэлхийгээ мэдрэх "Зvрхний
дуудлага" нь болдог ч юм билvv.
Хакасчууд нь тvрэг язгуурын Хакас хэлээр ярилцдаг vндэстэн бєгєєд
кыргызуудтай тvvхийн хувьд холбоотой. Кыргызууд анх Монголын баруун
хойно нутагладаг байсан нь батлагдсан бєгєєд хожим баруун урагш нvvхэд
vлдэж хоцорсон нь хакасчууд гэх таамаглал байдаг. Хакасчууд Енисей
мєрний дунд биед нvvдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ. Тvрэг,
Уйгурын ханлигуудтай тэмцэж, 13-р зуун хvртэл тусгаар байдлаа хадгалж
ирсэн боловч Чингис хааны Их Монгол Улсын захиргаанд нэгдсэн гэдэг.
Улмаар 17-р зуунд Оросын мэдэлд шилжсэн юм байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж