"Уральский турбинный завод" уурын турбинуудаа Монголд угсрахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

"Уральский турбинный завод" уурын турбинуудаа Монголд угсрахаар төлөвлөж байна

"Уральский турбинный завод" уурын турбинуудаа Монголд угсрахаар төлөвлөж байна

"Ротек" группийн бүрэлдэхүүнд багтах "Уральский турбинный завод" (УТЗ) компани нь цахилгаан станцуудын уурын турбинуудыг засварлах үйлчилгээний төвөө Монгол Улсад нээж, цаашдаа тус улсад уурын турбинуудыг угсрах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тухай "Ротек" группээс «РИА Новости» мэдээллийн агентлагт мэдэгджээ.

Тавдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга "Ротек" болон "Уральский турбинный завод" компаниудын ТУЗ-ийн дарга Михаил Лифшицийг хүлээн авч уулзсан билээ.

Михаил Лифшиц Ерөнхийлөгчид Монгол Улсад үйл ажиллагаагаа нутагшуулах гэж буй компанийнхаа төлөвлөгөөний тухай ярьж өгсөн. Одоогийн байдлаар Монголын нутаг дэвсгэр дээр «УТЗ» компанийн охин компани болох "Уралын Эрчим" үйлдвэр баригдаад байгаа ба төслийн удирдлагын, инженерийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа. Дараагийн ээлжид уурын турбины засвар үйлчилгээний төвийг байгуулж, угсралтын үйлдвэр барьж, цаашдаа «ПРАНА» үйлдвэрийн тоног төхөөрөмжийг алсаас оношлон, урьдчилсан таамаглал боловсруулах системийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

"Ротек" нь Монголын цахилгаан машин үйлдвэрлэлийн зах зээлийн хэмжээг ойрын 10-15 жилийн хугацаанд 6 тэрбум ам. долларт хүрнэ хэмээн тооцоолж байгаа. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь энэ хугацаанд дөрөв дахин (одоогийн байдлаар 1 ГВт орчим) нэмэгдэх бөгөөд энэ нь улс орны эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангахад зайлшгүй шаардлагатай юм.

Эх сурвалж: РИА Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж