“Шонхор”-ын залуус ХҮН-д урвасан уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

“Шонхор”-ын залуус ХҮН-д урвасан уу?

Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад удаагүй ч, Ардын нам, Ардчилсан намын олон залуус тус намыг сонгох болсон байна.

Засгийн эрх авснаасаа хойш Ардчилсан намын нэр хүнд тувтан унаж байгаа бол Ардын нам угаасаа ч залуусын дэмжлэгийг авч чаддаггүй гэмтэй.

Тиймдээ ч арван зургаан оны сонгуульд Ардчилсан нам, Ардын намаас цаашид юуг ч хүлээх хэрэггүй гэдгийг олон залуус ойлгож, нийгмээ өөрчлөхийн тулд шинэ хүчин байгуулаад байгаа биз.

Хөдөлмөрийн үндэсний намд Ардчилсан намын, ялангуяа “Шонхор” фракцийн залуусаас цөөнгүй хүн урвасан гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байна.

Намын даргынхаа хэт хатуу диктатураас болж, АН-ын зарим залуус шинэчлэлийн хөдөлгөөн байгуулсан бол зарим нь ийн намаасаа гарч, өөр айлын хаалга тогшиход хүрчээ.

Ямар ч байсан улс төрийн отгон хүчин болох ХҮН-д олон залуус итгэж, итгэл хүлээлгэж байгаа бололтой.

“Түрүүлж ургасан чихнээс сүүлдэж ургасан эвэр урт” гэгчээр АН, МАН-ынхан толгой тойрон хэрэлдэж байх хойгуур ХҮН-ын рейтинг улстөрд өссөөр байгааг хэлэх хэрэгтэй. АН, МАН ингэж байгаад дүү нартаа мад тавиулах вий дээ. Улс төрд буг болсон, авлигад идэгдсэн хуучин улстөрчид биш шинэ залуусыг нийгэм дэмжихэд бэлэн байгаа шүү дээ.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж