Үндэсний оператор, Үндэсний банк хамтран Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Үндэсний оператор, Үндэсний банк хамтран Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргалаа

Өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэгэн цоо шинэ хуудас нээгдэж байна. Үүрэн холбооны үндэсний оператор “Жимобайл” ХХК, Капитрон банктай хамтран Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж, Монголдоо анхдагч хувийн компаниуд боллоо.

Нэг талаас санхүүгийн шинжилгээ, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж байгаа Капитрон банк, нөгөө талаас өөрийн хэрэглэгчдийн ирээдүйн төлбөрийг багцлан, үнэт цаасжуулж буй “Жимобайл ХХК нь дээрх ажлын хүрээнд орчин үеийн үүрэн холбооны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Уг хамтын ажиллагааны гэрээг “Жимобайл” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням, Санхүү эрхэлсэн дэд захирал Д.Алтан-Очир, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаа, Бизнес хариуцсан дэд захирал Б.Үүрцайхбаатар нар үзэглэж, энэхүү ажилд хамтран ажилласан байгууллагуудаа төлөөлөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, “СанЛавМэд” ХХК-ийн захирал Л.Оюун зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

“Жимобайл” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргахдаа холбогдох хууль, эрх зүйн орчны болон санхүүгийн шинжилгээ хийх зэрэг хөрөнгө оруулалтын банкны зөвлөх үйлчилгээг Капитрон банкнаас авч хамтран ажиллажээ.

Мөн “Жимобайл” ХХК-ны хувьд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө орчин үеийн үүрэн холбооны зах зээлийн чиг хандлага болох өндөр хурдны интернет үйлчилгээг хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх, үүрэн холбооны сүлжээгээ өргөтгөх ажлуудыг гүйцэтгэх юм байна.

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэдэг нь багц бүхий хөрөнгө буюу ирээдүйд мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслээр эргэн төлөлт нь баталгааждаг нэг төрлийн тогтмол орлоготой үнэт цаас юм.

Анхны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас буюу “Mortgage-Backed Security”-ыг АНУ-ын Үндэсний орон сууцны холбоо иргэдийг орон сууцжуулах зорилгоор гаргаж, хоёрдогч зах зээл дээр худалдаалснаар орчин үеийн үнэт цаасжуулалтын зэх зээл үүссэн түүхтэй. Дэлхийн бусад орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч төдийгүй нисэх хүчин, франчайзинг, харилцаа холбоо зэрэг бусад салбарын оролцогчид бизнесийн үйл ажиллагаанаас олох ирээдүйн мөнгөн урсгалыг үнэт цаасжуулан, санхүүжилт татсаар байна.

Монгол Улсын хувьд “МИК ОССК” ХХК, Засгийн газрын орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлүүдийг багцлан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан байдаг бол Капитрон банк, “Жимобайл” ХХК хамтран бизнесийн байгууллагуудаа түүчээлэн зах зээлд анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргасан явдал нь бусад бизнесийн байгууллагууддаа хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж