“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Баянзүрх дүүрэгт ажиллалаа

“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 142 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон билээ.

Өдгөө нийслэлийн хэд хэдэн дүүрэгт зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн” аяны үйл ажиллагааны явцтай танилцах үүднээс Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нар өнөөдөр тус  дүүргийн VIII хорооны “Ачлахуй” ӨЭМТ-д ажиллалаа. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, иргэдийн хамрагдалт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцсэн  юм.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх “Эрүүл иргэн” аяны хүрээнд иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулахаар зорьжээ.

Энэ дагуу нийслэлийн 152 ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд, ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Үзлэг оношилгоо, зөвлөгөө мэдээлэл өгөхийн сацуу иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургалт зохион байгуулж байна.

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчилж эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг ч нэмэгдүүлэх аж.

Иймээс тус аяныг зохион байгуулснаар хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

“Эрүүл иргэн” аяны хүрээнд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд ч дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой боллоо.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж