"Монгол Японы Бизнес түншлэлийн уулзалт үзэсгэлэн-2019" амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

"Монгол Японы Бизнес түншлэлийн уулзалт үзэсгэлэн-2019" амжилттай зохион байгуулагдлаа

"Монгол Японы Бизнес түншлэлийн уулзалт үзэсгэлэн-2019" амжилттай зохион байгуулагдлаа

Худалдаа, хөгжлийн банк, Япон улсын Чиба банк хамтран “Монгол Японы Бизнес Түншлэлийн Уулзалт Үзэсгэлэн-2019” арга хэмжээг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээний үеэр Монгол Японы хүнс үйлдвэрлэл, Худалдаа, фермийн аж ахуй, Супермаркет, Мэдээллийн технологи, Үл хөдлөх хөрөнгө, Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа, Менежментийн зөвлөх үйлчилгээ болон Нягтлан бодох бүртгэл зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай мэдээлэл солилцох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх нээлттэй ширээний уулзалтууд хийгдэж сайн туршлагуудаасаа солилцсон арга хэмжээ боллоо.
Мөн ХХБанк харилцагч байгууллагуудаа дэмжин, Япон улс дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Япон улсын дээрх нэр төрлийн компаниудтай холбож өгч ажилсан юм.

Энэхүү арга хэмжээнд Табиризүмү ХХК, Япон улсын Чиба мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мүсашино банк, JICA болон Монгол Японы хүний нөөцийг хөгжүүлэх төв мөн оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж